in ,

Аморим: Бид хоёулаа хүнд улирал туулж байна — Европа лигийн финалд Юнайтед, Тоттенхэм учраа таарлаа

“Манчестер Юнайтед” болон “Тоттенхэм” багууд тавдугаар сарын 21-нд Бильбаод болох Европа лигийн шигшээ тоглолтод тоглохоор болсон бөгөөд энэ тоглолтын ялагч ирэх улиралд Аваргуудын лигт оролцох эрхээ авах юм.

Аморим: Бид хоёулаа хүнд улирал туулж байна — Европа лигийн финалд Юнайтед, Тоттенхэм учраа таарлаа

Европа лигийн шигшээ тоглолтод шалгарсан “Манчестер Юнайтед” болон “Тоттенхэм” багууд хоёулаа энэ улиралд тогтворгүй тоглолт үзүүлж буйг “Юнайтед”-ын ахлах дасгалжуулагч Рубен Аморим хүлээн зөвшөөрлөө.

Премьер лигийн хүснэгтэд 15 болон 16-д бичигдэж буй хоёр баг Бильбаод тавдугаар сарын 21-нд финалын тоглолт хийж, улирлаа аварч, Аваргуудын лигийн эрх авах боломжтой болоод байна.

Юнайтед хагас шигшээ шатны хоёр дахь тоглолтод “Атлетик Бильбао”-д эхлээд гоол алдаж, Микель Хаурегисарийн гоолын дараа талбайн эзэд богино хугацаанд сандарсан ч сэлгээгээр орж ирсэн Мэйсон Маунт 72 дахь минутад гайхалтай эргэлт, цохилтоор тоог тэнцүүлсэн юм.

Үүний дараа Каземиро, Расмус Хойлунд нар гоол оруулж, эцэст нь Маунт алсаас оновчтой цохилт хийснээр тоглолт 4:1-ээр өндөрлөж, нийт дүнгээр Юнайтед 7:1-ээр финалд шалгарсан.

“Энэ бол шал өөр тоглолт байх болно”

“Тоттенхэм” энэ улиралд “Юнайтед”-ыг гурван удаа хожоод байгаа ч Аморим дөрөв дэх удаад нөхцөл байдал өөр байхыг найдаж байна.

“Бүх тоглолт өөр өөр түүхтэй. Тийм ээ, бид сүүлийн гурван тоглолтод хожигдсон. Гэхдээ энэ удаад хожиж болно.

Хэрвээ магадлалыг харвал — бид хожих магадлалдаа ойртож байна гэж хэлж болно. Ийм тоглолтод багууд бүх зүйлээ зориулдаг. Бидний байр суурь ч ижил төстэй.

Анже (Постекоглу)-д нэг улирал илүү хугацаа бий. Гэхдээ нөхцөл байдал, шахалт, форм, энэ бүхэн ижилхэн. Бид хоёулаа хүнд цаг үе туулж байна.”

Маунтын сэргэлт ба “жинхэнэ” финалын бэлтгэл

Мэйсон Маунт 2023 оны 7-р сард “Челси”-гээс өндөр үнээр ирснээс хойших хамгийн сайн тоглолтоо хийсэн гэж үзэж болно. Бэртэл, формын асуудалтай байсан тэрээр хагас шигшээд хоёр гоол оруулсан нь хөгжөөн дэмжигчид төдийгүй дасгалжуулагчийг баярлуулжээ.

“Маунт гоол оруулах мөчид зөвхөн би биш, сэлгээний бүх тоглогчид баярлаж байсан. Энэ бол дасгалжуулагчийн хувьд хамгийн сайхан мэдрэмж.

Бүгд түүний шаргуу хөдөлмөрийг харсан, түүний сэргэхийн төлөө хийж буй бүхнийг мэднэ. Тэр бол үнэхээр сайн тоглогч. Өнөөдрийн хоёр гоол нь ч үнэхээр чанартай гоолнууд байсан.”

Аморим мөн Гарначо, Амад Диалло, Майнү, Маунт зэрэг сонголтууд нь шигшээ тоглолтод багийг илүү өргөн бүрэлдэхүүнтэй, тактикийн хувьд уян хатан бэлтгэх боломж өгнө хэмээн онцоллоо.

Финал бол лигийн тоглолтуудаас шал өөр. Бид илүү нарийн төлөвлөгөөтэй, оновчтой бэлтгэх ёстой. Энэ бол бүхнийг шийдэх тоглолт.

101greatgoals.com

What do you think?

Постекоглу: “Тоттенхэм” Европа лигт түрүүлбэл зарим хүнийг бухимдуулна

Постекоглу: “Тоттенхэм” Европа лигт түрүүлбэл зарим хүнийг бухимдуулна

Тайрис Халибертон: Цуврал дуусах болоогүй

Тайрис Халибертон: Цуврал дуусах болоогүй