Ливерпүүлийн хамгаалагч Трент Александр-Арнолд Анфилдэд хийсэн сүүлчийн тоглолтуудынхаа нэгэнд оролцох үеэрээ зарим хөгжөөн дэмжигчид таагүй хандсан. Харин багийн хамтрагч, довтлогч Мохамед Салах энэ талаар үгээ хэлж, түүнийг олон нийтийн өмнө хамгаалав.
26 настай баруун жигүүрийн хамгаалагч ирэх зургадугаар сард гэрээ нь дуусахтай зэрэгцэн Ливерпүүлийг орхиж, Испанийн Реал Мадрид клубт нэгдэхээр болжээ. Академид өсч, 2016 онд анхны тоглолтоо хийж байсан Александр-Арнолд багийн тууштай тоглогчдын нэг болсон бөгөөд түүнийг нутгийн бахархал хэмээн олон хүн үздэг.
Арсеналтай хийсэн 2–2 харьцаатай тоглолтын үеэр Александр-Арнолд сэлгээгээр талбайд гарч ирэхэд зарим хөгжөөн дэмжигчид уухайлан дэмжсэн бол зарим нь таагүй байдлаар хүлээж авсан нь шүүмжлэл дагуулсан юм. Салах Sky Sports-д өгсөн ярилцлагадаа энэ талаар ийнхүү хэлжээ:
“Хөгжөөн дэмжигчид түүнд арай л хатуу хандсан гэж би бодож байна, харин ч бүхнээ зориулсан хүнийг хамгийн сайнаар үдэх ёстой байсан.”
Liverpool fans have been split in their opinions of Trent Alexander-Arnold’s exit, but it’s fair to say Paddy The Baddy isn’t happy….#BBCFootball pic.twitter.com/d1eNMrLCrI
— BBC Sport (@BBCSport) May 16, 2025
“Хүмүүсийн төлөө үргэлж зүтгэдэг, зургаан сар ч бай хамт байсан хүнийг ийм байдлаар үдэх ёсгүй. Тэгвэл бүх амьдралаа зориулсан хүнийг яах болж байна?
Ийм зүйл дахин давтагдаж болохгүй. Би Брайтонтой хийх дараагийн тоглолт, эсвэл улирлын сүүлчийн тоглолт дээр энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна. Тэр үдэх ёстой хүн шигээ үдэгдэх ёстой” гэжээ.
Трент Александр-Арнолдын Ливерпүүлд үлдээсэн ул мөр хоёр арван жилийг хамарна. Тэрээр бүх тэмцээнд нийт 353 тоглолтод оролцож, 23 гоол оруулсан бөгөөд багийнх нь амжилттай жилүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Түүний хүртсэн цом, шагналуудын дунд хоёр Премьер лигийн аварга, Аваргуудын лигийн цом, FA Cup болон Лигийн цомын түрүү багтдаг.
Салах ч багийн анддаа хүндэтгэл үзүүлэхдээ ямар ч эргэлзээгүй илэрхийлжээ.
“Би түүнд үнэхээр хайртай. Багийг орхихдоо хамгийн сайхан үдэлт хүртэх эрхтэй хүн. Тэр энэ хотын төлөө, энэ багийн төлөө маш их зүйл хийсэн. Магадгүй клубийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг. Тэр бүхнээ зориулсан.
Түүнд шинэ сорилт хэрэгтэй байсан гэж би бодож байна. Энэ талаар надтай ярьж байсан. Энэ бол түүний шийдвэр. Тэр бүхнийг хоёр ч удаа, бүр гурвантаа хүртсэн, өөр юу хийх байв? Би үлд гээд ятгаагүй. Яагаад гэвэл нэг багт 20 жил зүтгэнэ гэдэг маш хүнд.”
101greatgoals.com