Барселонагийн довтлогч Рафинья гэрээгээ нэг жилээр сунгаж, 2028 оны зургадугаар сарын сүүл хүртэл клубтээ үлдэхээр боллоо.
Барса түүний шинэ гэрээг улирлын төгсгөлөөс дөрөвхөн хоногийн өмнө, энэ улиралд амжилтад хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцлон зарлав.
2023–24 оны улиралд тоглолт нь төдийлөн тодорч амжаагүй ч шинэ дасгалжуулагч Ханси Флик ирснээр Рафиньяг 2024–25 оны улиралд багийн ахлагчдын нэгээр нэрлэсэн нь оновчтой шийдвэр болжээ.
Living the dream.
— FC Barcelona (@FCBarcelona) May 22, 2025
𝗥𝗔𝗣𝗛𝗜𝗡𝗛𝗔 𝟮𝟬𝟮𝟴 💙❤️ pic.twitter.com/zzekNJdxI9
Бразил довтлогч энэ улиралд Ла Лига, Хааны цомыг хүртсэнээр Барселонаг хоёр том цомд хөтөлсөн. Түүнчлэн Испанийн Супер цомыг ч авч, Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарах боломжийг Интер Миланд нэмэлт цагт хожигдсоноор л алджээ.
Рафинья энэ улиралд бүх тэмцээнүүдэд нийт 34 гоол, 22 оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд түүнийг “Баллон д’Ор”-ын гол өрсөлдөгчдийн нэг гэж үзэж байна.
Тэрбээр Барсатайгаа хамт улирлыг амжилтаар дуусгах зорилготойгоор энэ Ням гарагт Сан Мамес цэнгэлдэхэд Атлетик Бильбаогийн эсрэг тоглохоор зочлоно.