in ,

Нуну: Аваргуудын лигийн дарамтыг биш, урам зоригийг мэдэр

“Tricky Trees” хочит Ноттингем Форест Европын шилдэг тэмцээнд дахин хөл тавих боломжийн өмнө ирээд байна.

Нуну: Аваргуудын лигийн дарамтыг биш, урам зоригийг мэдэр

Ноттингем Форестийн дасгалжуулагч Нуну Эспириту Санту улирлын сүүлийн тоглолтод Аваргуудын лигт шалгарах боломжийн төлөө тоглохоор зэхэж буй тоглогчдоосоо “Дарамтыг биш, боломжийг” мэдэрч тоглохыг уриаллаа.

Форест одоогоор Премьер лигийн 7-р байрт бичигдэж байгаа ч энэ Ням гарагт Челсиг хожсон тохиолдолд тэд өрсөлдөгчдөө гүйцэж, шууд 4-р байрт дэвшин Аваргуудын лигийн эрх авах боломжтой.

Энзо Марескагийн удирдсан Челси ч мөн таван Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй багуудын нэг бөгөөд ялалт байгуулсан нь тэдэнд эрхийг баталгаажуулна.

Харин Форест дор хаяж Европын Конференцийн лигийн эрхийг авсан ч одоо ч гэсэн гурван өөр тэмцээнд тоглох боломжтой хэвээр байна.

Тус баг Лондонгийн өрсөлдөгчийн эсрэг талбайдаа тоглох бөгөөд хот даяар хүлээлт дээд цэгтээ хүрсэн энэ нөхцөлд Нуну багийнхаа сэтгэл зүйд итгэлтэй байна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр тэрбээр:

“Бэлтгэл бол бусад долоо хоногийн адил хэвийн л өрнөж байна. Бид урьдын адил тоглолтдоо бэлдэж байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй.

Гэхдээ нэг зүйлийг онцолмоор байна. Бид том тоглолтын өмнө бэлтгэл хийх үйл явцыг өөрөө мэдэрч, таашааж байна. Тэгэхээр яагаад энэ бүхнийг мэдэрч болохгүй гэж? Бүгд л энэ мөчид баяртай байдаг.

Ийм төрлийн тоглолтод тоглогчдын урам зоригийг эрэлхийлэх шаардлагагүй. Тэр мэдрэмж аль хэдийн ирсэн байна.

Тоглогчид тоглоход бэлэн, үнэхээр эрч хүчээр дүүрэн байгаа. Тиймээс миний хамгийн чухал захиас бол өөрийн үүрэгтээ л төвлөр, хийх ёстой зүйлээ л хий гэдэг хэмээн тэр онцоллоо.

Рома руу явах талаархи цуурхлыг Нуну няцаав

Ноттингем Форестийн дасгалжуулагч Нуну Эспириту Сантуг энэ зун Ромагийн дасгалжуулагчаар очих магадлалтай гэх цуурхал гарсан. Италийн нэрт мэргэжилтэн Клаудио Раньери клубээ хоёр дахь удаагаа орхиж буйтай зэрэгцэн Премьер лигт амжилттай улирал өнгөрүүлсэн Нунуг Ромагийн дараагийн сонголт гэж үзэх болсон байна.

Гэвч Нуну энэ талаар анхаарал хандуулсангүй, улирлын сүүлийн тоглолтдоо бүрэн төвлөрч байгаагаа илэрхийлжээ.

“Та нар үнэхээр намайг ийм цуурхалд цаг зарцуулна гэж бодож байна уу?

Одоо бодох, бэлдэх зүйлс маш их байна. Миний бүх анхаарал багийг бэлдэх, тоглогчдод хамгийн оновчтой шийдэл, нарийн деталийг хүргэхэд чиглэж байгаа. Үүнээс өөр зүйлд цаг зарцуулахгүй” хэмээн тэр хэллээ.

What do you think?

Dota 2 богино хэмжээний киноны уралдаан 2025 – Мэдэх ёстой зүйлс

Dota 2 богино хэмжээний киноны уралдаан 2025 – Мэдэх ёстой зүйлс

The MongolZ Astana-д гаргасан алдаагаа Dallas-д засаж, хагас шигшээд шалгарлаа

The MongolZ Astana-д гаргасан алдаагаа Dallas-д засаж, хагас шигшээд шалгарлаа