ESL байгууллагаас IEM Cologne 2025 тэмцээнд уригдсан 24 багийг албан ёсоор зарлажээ. Уг тэмцээн зуны тоглогчдын амралтын дараа болох бөгөөд долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны хооронд Германы Кёльн хотноо зохион байгуулагдана.
Уригдсан багуудыг зургаадугаар сарын VRS (Valve Regional Standings)-ийн шинэчилсэн жагсаалтад үндэслэн сонгосон бөгөөд дэлхийн шилдэг 24 баг бүгд урилгыг хүлээн авсан байна.
VRS жагсаалтын 9-24-р байр эзэлсэн багууд Stage 1 шатанд оролцох эрхтэй болсон. Энэ шатанд BO3 форматаар явагдах хоёр шатаар хасагдах систем бүхий тулаанаар дараагийн шатанд өрсөлдөх 8 баг тодорно.
Stage 2 шатанд 16 баг хоёр хэсэгт хуваагдан, BO3 форматаар мөн хоёр шатаар хасагдах системээр тоглоно. Хэсгээ тэргүүлсэн багууд хагас шигшээд шууд шалгарч, хоёр болон гуравдугаар байрт орсон багууд шөвгийн наймд үлдэнэ.
Плэйофф шат нь хасагдах журмаар явагдах бөгөөд бүх тоглолт BO3 байх ба финалын тоглолт BO5 форматаар явагдана.
Тэмцээнд оролцох онцлох багуудын нэг нь Ninjas in Pyjamas бөгөөд тэд PGL Astana тэмцээнд плэйоффт шалгарсан амжилтаараа VRS оноогоо ахиулж, Stage 1-ийн урилга авсан. Үүнээс гадна Европ болон Азийн хоёрдугаар түвшний тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон B8 болон TYLOO багууд ч мөн урилгад багтжээ.
Natus Vincere багийн хувьд улирлын тааруу амжилтаас болж Stage 2-ийн эрхээ арай ядан авч үлдсэн бөгөөд GamerLegion-оос ердөө 12 оноогоор илүү байсан нь тэднийг аварсан байна. GamerLegion баг Aleksi “Aleksib” Virolainen-ий багийг гүйцэж чадаагүй юм.
Уригдсан багуудын жагсаалт дараах байдалтай байна:
ALL 24 TEAMS INVITED TO #IEM Cologne 2025 ⚔️
— ESL Counter-Strike (@ESLCS) June 3, 2025
The Cathedral of Counter-Strike is back.
🟡Stage 2
🔵Stage 1 pic.twitter.com/2LdyYeICf5
hltv.org