Ювентус Португийн залуу довтлогч Франсиско Консейсаог байнгын гэрээгээр элсүүлэхээр тохиролцоонд хүрсэн талаар мэдээлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Консейсао Португаас зээлээр ирсэн бөгөөд бүх тэмцээнийг хамруулбал таван гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгчээ.
Тэрээр мөн Клубуудын дэлхийн аваргад Ювегийн төлөө хоёр гоол оруулсан ч баг нь шөвгийн 16-д тэмцээнээс хасагдсан юм.
Зургадугаар сард болсон Nations League-ийн ялагч Португалын бүрэлдэхүүнд амжилттай тоглосон Консейсаогийн Портутай байгуулсан гэрээнд нь 30 сая еврогийн гэрээ цуцлах нөхцөл заасан байдаг.
Хэрвээ лхагва гарагийн шөнө дундуур багууд тохиролцож чадаагүй бол энэхүү нөхцөл 45 сая евро болж нэмэгдэх байсан. Гэсэн ч Ювентус болон Португийн удирдлагууд 30 сая еврог дөрвөн хэсэгт хуваан төлөхөөр тохиролцсон гэж мэдээлжээ.
🚨⚪️⚫️ Juventus agree deal to sign Francisco Conceição on permanent move from FC Porto, here we go!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 15, 2025
Deal in place for fee in excess of €30m paid in 𝐟𝐨𝐮𝐫 installments.
Conceiçao only wanted Juventus despite approaches from Premier League clubs. pic.twitter.com/MJKzhWeD1j
Ювентус энэ зун аль хэдийн таван тоглогчийг багтаа элсүүлээд байгаа. Тэд Серие А-гийн улирлыг дөрөвдүгээр байрт дуусгаж, Аваргуудын лигт шалгарсан ч 2024-25 оны улиралд ямар ч цом хүртэж чадаагүй.
Францын Лилль клубээс довтлогч Жонатан Дэвид чөлөөт үнээр ирсэн бол Николас Гонсалес, Пьер Калулу, Микеле Ди Грегорио, Ллойд Келли нарын зээлийн гэрээг байнгын болгожээ.
Эх сурвалж: