in ,

Лийдс Юнайтед Ньюкаслын хагас хамгаалагч Лонгстаффыг авах тохиролцоонд хүрчээ

Лийдс Юнайтед Ньюкаслын хагас хамгаалагч Лонгстаффыг авах тохиролцоонд хүрчээ

Лийдс Юнайтед шинэ тоглогчоо танилцуулахад бэлэн боллоо

Leeds United баг Ньюкасл Юнайтедын хагас хамгаалагч Шон Лонгстаффыг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэх тохиролцоонд хүрсэн тухай мэдээлж байна.

27 настай Лонгстафф нь Сент Жэймс Парк дахь өрсөлдөөнд байр сууриа алдаад байсан бөгөөд Ньюкаслын зүгээс түүнийг элсүүлэх гэсэн Лидсийн гурван удаагийн санал болгосныг хүлээж аваагүй гэж мэдээлэгдэж байсан. Учир нь Бруно Гимараеш, Сандро Тонали, Жоэлинтон нар Премьер лигийн шилдэг хагас хамгаалалтын гурвалын нэг болж тогтсон билээ.

Гэвч The Athletic-ийн сэтгүүлч Дэвид Орнстиний мэдээлснээр, мягмар гарагт Лидс баг Лонгстаффыг Элланд Роудод авчрах зарчмын тохиролцоонд хүрчээ.

Лидс түүнийг 12 сая фунт стерлингээс давсан үнэ төлж авах бөгөөд энэ нь дээд лигт эргэн дэвшсэнийхээ дараах зуны тав дахь наймаа нь болох юм. Тэд өмнө нь Яка Бийол, Габриэль Гудмундссон, Себастиан Бурнау, Лука Нмеча нарыг багтаа нэгтгэсэн.

Лонгстафф есөн настайдаа Ньюкаслд элсэж, тус багийн төлөө нийт 214 тоглолтонд оролцохдоо 16 гоол оруулсан байна.

2024-25 оны улиралд тэрбээр нийт 32 тоглолтод оролцсон ч зөвхөн 12-д нь гараанд нэрлэгдсэн.

Гэсэн хэдий ч Лонгстафф Ньюкаслын EFL цомын ялалтад чухал хувь нэмэр оруулсан. Тэрбээр хоёрдугаар шатанд Ноттингем Форестыг торгуулийн цохилтоор хожих үед ялалтын шийдвэрлэх пенальтийг амжилттай гүйцэтгэсэн юм.

Эцсийн тоглолтод Ньюкасл Ливерпүүлийг 2-1-ээр хожиж, 70 жилийн дараах анхны дотоодын томоохон цомоо хүртэхэд Лонгстафф сэлгээнд үлдсэн байв.

Эх сурвалж:

Leeds United agree deal for Newcastle midfielder Longstaff – reports

Leeds United are poised to make their fifth signing of the transfer window.


Leeds United are poised to make their fifth signing of the transfer window.

What do you think?

Москера Арсеналд эмнэлгийн үзлэгт орохоор болжээ

Москера Арсеналд эмнэлгийн үзлэгт орохоор болжээ

“2K-ийн нүүр зураг зарлагдлаа”: Sky багийн эзэмшигч Дуэйн Уэйд Анжел Рисийн ухаалаг маркетингийн алхмыг үнэлэв

“2K-ийн нүүр зураг зарлагдлаа”: Sky багийн эзэмшигч Дуэйн Уэйд Анжел Рисийн ухаалаг маркетингийн алхмыг үнэлэв