in ,

Ноттингем Форест клуб Матс Селстэй 2027 он хүртэл гэрээгээ сунгалаа

Ноттингем Форест клуб Матс Селстэй 2027 он хүртэл гэрээгээ сунгалаа

Ноттингем Форестийн хаалгач Матс Селс багтайгаа гэрээгээ сунгаж, 2026-27 оны улирлын төгсгөл хүртэл үлдэхээр боллоо. Бельгийн шигшээ багийн туршлагатай хаалгач өнгөрсөн улиралд гайхалтай тоглолт үзүүлж, Форестийг Премьер лигт долоодугаар байрт ороход чухал хувь нэмэр оруулсан билээ.

“Өнгөрсөн улирал бидний хувьд гайхалтай байсан. Би түүний нэг хэсэг байсандаа баяртай байна. Тиймээс гэрээгээ сунгасандаа үнэхээр сэтгэл хангалуун байна” хэмээн Селс клубийн албан ёсны цахим хуудсанд ярьжээ.

“Бид энэ улиралд ч мөн адил сайхан мөчүүдийг хамтдаа бүтээж чадна гэж найдаж байна. Европт тоглох нь онцгой мэдрэмж. Энэ цэнгэлдэх хүрээлэнд, Премьер лигийн том тоглолтуудад оролцоно гэдэг ч бас адил онцгой шүү.”

2024-25 оны улиралд Селс 13 тоглолтод хаалгаа торуулалгүй багтаа оноо авчирч, Арсеналын Давид Раятай хамт Алтан бээлий шагналыг хүртсэн юм.

Түүний тоглолт Форестийг улирлын хамгийн том сюрприз болгож, Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөөнд маш ойртуулсан. Хэдий тэд анхандаа Конференц лигийн эрх авч байсан ч UEFA-гийн шийдвэрээр Crystal Palace клубыг олон клубийн эзэмшлийн дүрэм зөрчсөн хэмээн Европын лигт оролцох эрхийг нь хассан тул Форест Европын лигт тоглох боломжтой болжээ.

Клубийн спорт хариуцсан захирал Росс Уилсон:
“Матс бол олон жилийн турш тогтмол өндөр түвшинд тоглож ирсэн туршлагатай хаалгач. Тэрбээр өнгөрсөн улиралд багт маш том нөлөө үзүүлсэн бөгөөд бидний чухал нэг хэсэг юм. Энэ гэрээ бол түүний гавьяа. Бид түүнийг цаашид хэрхэн ахиж, багтаа тус болж байгааг харахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж:

Nottingham Forest sign Matz Sels to new contract

Matz Sels has extended his stay at Nottingham Forest until 2027.

What do you think?

OpenAI-ийн шинэ ChatGPT Agent таны компьютерийг удирдаж, ажлуудыг гүйцэтгэх боломжтой боллоо

OpenAI-ийн шинэ ChatGPT Agent таны компьютерийг удирдаж, ажлуудыг гүйцэтгэх боломжтой боллоо

Чума Океке Реал Мадридтай гэрээ байгуулахад ойртлоо

Чума Океке Реал Мадридтай гэрээ байгуулахад ойртлоо