in

Хятад улс 13,000 хиймэл дагуул бүхий интернетийн сүлжээг өргөжүүлэхээр 8 дахь багцыг хөөргөлөө

Хятад улс 13,000 хиймэл дагуул бүхий интернетийн сүлжээг өргөжүүлэхээр 8 дахь багцыг хөөргөлөө

Хятад улс хиймэл дагуулын интернетийн мега сүлжээний бүтээн байгуулалтаа эрчимжүүлж байна

Хятад улс үндэсний хиймэл дагуулын интернетийн мега сүлжээний бүтээн байгуулалтаа эрчимжүүлж байна. Хайнань арал дахь Вэнчан сансрын хөөргөх төвөөс Лонг Марч 5B пуужин хөөрч, Гуованг өргөн зурвасын сүлжээний хиймэл дагуулуудыг тойрог замд орууллаа. Энэ нь 2025 оны 8-р сарын 13-ны өдөр 14:43 цагт (Улаанбаатарын цагаар) болсон юм.

Энэхүү хөөргөлт нь Дэлхий орчмын нам тойрог замд амжилттай хүрсэн бөгөөд Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпораци (CASC) үүнийг баталжээ. Гуованг гэдэг нь “үндэсний сүлжээ” гэсэн утгатай бөгөөд Хятад улсын 2021 онд байгуулсан China Satnet компани уг сүлжээг ажиллуулах юм. Төлөвлөгөөний дагуу уг сүлжээ нь нийт 13,000 орчим хиймэл дагуултай болох ажээ.

Гуованг сүлжээний бүтээн байгуулалт одоогоор эхний шатандаа явж байна. Энэ удаагийн хөөргөлт нь сүлжээний найм дахь хөөргөлт бөгөөд нэг удаагийн хөөргөлтөөр 8-10 хиймэл дагуулыг тойрог замд оруулдаг байна. Учир нь хиймэл дагуулууд нь харьцангуй том хэмжээтэй байдаг ажээ. Харин SpaceX компани Starlink өргөн зурвасын мега сүлжээгээ байгуулахдаа нэг хөөргөлтөөр 24-28 хиймэл дагуулыг тойрог замд оруулдаг бөгөөд одоогоор 8,100 орчим хиймэл дагуул ажиллаж байна.

Гэсэн хэдий ч Хятад улс Гуованг төслийн ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд сүүлийн гурван долоо хоногт дөрөв дэх удаагаа хөөргөлт хийжээ. Гуованг нь Хятадын цорын ганц өргөн зурвасын мега сүлжээ биш бөгөөд өөр нэгэн сүлжээ болох “Чянфан” буюу “Мянган дарвуул” нь өнгөрсөн жилээс эхлэн байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь мөн адил том хэмжээтэй байх төлөвтэй байна.

Сансрын мега сүлжээний бүтээн байгуулалт зөвхөн Starlink, Гуованг, Чянфан төслүүдээр хязгаарлагдахгүй. Жишээлбэл, 2025 оны 8-р сарын 11-нд SpaceX компани Amazon-ын төлөвлөж буй LEO өргөн зурвасын Project Kuiper сүлжээний хиймэл дагуулуудыг хөөргөсөн бөгөөд энэ нь нийт 3,200 орчим хиймэл дагуултай болох юм.

Эх сурвалж:

China launches 8th batch of satellites for 13,000-strong internet megaconstellation (video)

A Long March 5B rocket launched the eighth batch of satellites for China’s Guowang broadband network on Wednesday (Aug. 13). It was the fourth Guowang launch in less than three weeks.

What do you think?

BLACKPINK-ийн JISOO ‘Your Love’ дууны клипээ цацлаа

BLACKPINK-ийн JISOO ‘Your Love’ дууны клипээ цацлаа

Испани-Америкийн дайнд “Ковбой” дипломатчид оролцсон уу?

Испани-Америкийн дайнд “Ковбой” дипломатчид оролцсон уу?