BLAST Bounty Season 2 Finals тэмцээний хагас шигшээд The MongolZ түүхэн ялалт байгууллаа. Mirage map дээр 0-11-ээс эхэлсэн ч нэмэлт цагт ялалт байгуулж, Туркийн Aurora-г 2-0-ээр хожсон нь Мальтад болсон тэмцээний хамгийн сенсаацтай мөч боллоо.
Өрсөлдөөнтэй цувралын эхлэл
Aurora энэ тоглолтод The MongolZ-ийг зориудаар сонгосон. Улирлын туршид хоёр багийн өрсөлдөөн ширүүссэн бөгөөд энэ нь плейоффт дөрөв дэх удаагаа таарсан тохиолдол байлаа. Өмнөх гурван тоглолтод харилцан ялалт авсан ч The MongolZ 2-1 харьцаагаар давамгайлж цувралд орж ирсэн бол одоо энэ үзүүлэлт 3-1 боллоо.
Dust2 дээрх анхны ялалт
Эхний map Dust2 дээр Aurora өөрсдийн сонголтоор тоглож (13-11) The MongolZ арайхийн ялалт байгуулсан. Эхэндээ Туркүүд 3-0-ээр түрүүлсэн ч Senzu-гийн B талын хамгаалалт, mzinho-ийн Catwalk дээрх тоглолт, bLitz” болон Senzu нарын хамтын ажиллагаа нь The MongolZ-д зургаан дараалсан хожлыг авчирч, эхний хагаст 8-4-өөр тэргүүлэх боломж олгов.
Хоёрдугаар хагаст Aurora woxic-ийн 1v2 clutch болон double Scout buy-р түр зуур эргэн ирсэн ч 11-10-ээр тэргүүлж байхдаа The MongolZ-ийн force-buy-д сөхөрч, эхний map дээр ялагдав.
Mirage дээрх гайхалтай эргэн ирэлт
Mirage дээр Aurora эхнээсээ төгс хамгаалалт хийж, 11-0-ээр илүүрхэв. Гэвч bLitz-ийн гайхалтай 1v3 clutch нь эргэлтийн цэг болж, хоёр талын байраа сольсноос хойш Туркүүд зөвхөн ганцхан T талын раунд авч чадсан. Үлдсэн хэсгийг The MongolZ төгс хамгаалж, double AWP-ийн тоглолтоор өрсөлдөгчөө дараалан бут ниргэснээр Мальтаас Aurora-г хаслаа.
Aurora-ийн Mirage дээрх T талын асуудал ноцтой түвшинд хүрэв
Mirage дээр ийм байдлаар ялагдсан нь цувралын онцлох мөч болсон ч Туркүүдийн хувьд энэ map дээрх T талын асуудал ноцтой хэмжээнд хүрээд байна. Сүүлийн дөрвөн Mirage тоглолтдоо тэд T тал дээр нийлээд ердөө хоёрхон раунд авч чаджээ.
IEM Cologne-д FaZe-тэй 1-13, BLAST.tv Austin Major дээр MOUZ-тэй 0-13, IEM Dallas дээр The MongolZ-той 1-13-ээр ялагдаад байсан бол одоо дахин ижил уналт гаргалаа.
Тоглолтын дараа Engin “MAJ3R” Küpeli сэтгүүлчид:
“Сүүлийн гурван тэмцээнээс хойш Mirage дээр T талд ердөө нэгхэн раунд авсан. Энэ бол үнэхээр асуудал. Миний хариуцлага их. The MongolZ маш сайн CT талын тоглолт хийсэн ч бид ингэж ялагдсанд үнэхээр харамсч байна” гэжээ.