Ньюкасл Премьер лигийн нээлтийн тоглолтдоо Астон Виллатай 0-0-ээр тэнцэж, довтолгооны олон боломжоо ашиглаж чадсангүй. Тоглолтын дараа Эдди Хоу Александр Исакын асуудалд хариу өгөхдөө түүний хувьд хаалга нээлттэй хэвээр байгааг онцоллоо.
Исак сүүлийн өдрүүдэд Ливерпүүлд нэгдэх хүсэлтэй байгаа талаар мэдээлэгдэж, Ньюкаслтай хамт бэлтгэл хийлгүй байгаа нь дэмжигчдийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Гэсэн хэдий ч Хоу хэвлэлийн бага хурал дээр:
“Юу ч өөрчлөгдөөгүй. Хаалга нээлттэй хэвээр байна. Энэ бол эцсийн эцэст түүний шийдвэр,” хэмээн мэдэгдэж, тоглогчид эргэн ирэхэд баг бэлэн гэдгийг илэрхийлэв.
Вилла Паркд болсон тоглолтод Ньюкасл тактикийн хувьд сайн тоглолт үзүүлсэн ч довтолгооны шугам Исакын оролцоогүйгээр сул харагдав. Дэмжигчид тоглолтын дараа довтлогчийн байр суурь, ирээдүйн талаар шүүмжлэл хэлсэн ч Хоу:
“Дэмжигчид өнөөдөр үнэхээр гайхалтай дэмжлэг үзүүлсэн. Тэд дараа нь юу хэлэхээ өөрсдөө шийднэ, энэ бол тэдний эрх чөлөө,” гэж хариулсан байна.
Ливерпүүлтэй хийх тоглолтын өмнө уур амьсгал ширүүсэв
Ньюкаслын энэ улирлын эхний гэртээ хийх тоглолт Ливерпүүлтэй таарч буй нь Исакын ирээдүйтэй холбоотой асуудлыг улам хурцатгах төлөвтэй байна. Тоглолтын дараа Гордон:
“Энэ бүх нөхцөл байдлаас болоод уур амьсгал жаахан догшин байх болов уу гэж бодож байна. Гэхдээ гэрийн дэмжигчидтэйгээ уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна,” гэжээ.
"With everything that's gone on, the atmosphere will be wild"
— Football on TNT Sports (@footballontnt) August 16, 2025
Anthony Gordon can’t hide his excitement for facing Liverpool next week 🍿@julesbreach | Watch live on @tntsports & @discoveryplusUK pic.twitter.com/yEC402oB77
Рамсей Ньюкаслын хүчийг нэмнэ
Мөн Ньюкасл Астон Виллагийн хагас хамгаалагч Жейкоб Рамсейг элсүүлэхээр ойрхон байгаа нь багийн хувьд эерэг мэдээ болж байна. Эдди Хоу энэ талаар:
“Тэр бидэнд маш их хүч нэмнэ. Рамсей бол гайхалтай тоглогч,” хэмээн үнэлэлт өгчээ.
👉 Ньюкаслын хувьд Ливерпүүлтэй хийх дараагийн тоглолт нь улирлын эхний том сорил болж, Исакын ирээдүйг тойрсон асуудал тоглолтын уур амьсгалд нөлөөлөх нь тодорхой байна.