in

SR-71 Blackbird-аас хурдан онгоц бий юу

SR-71 Blackbird-аас хурдан онгоц бий юу

Цэргийн тагнуулын онгоцны хурдны түүх: A-12 Oxcart

Цэргийн нисэх онгоц сонирхогч эсвэл ахмад дайчдаас хамгийн хурдан онгоц юу вэ гэж асуувал ихэнх нь “SR-71 Blackbird” гэж хариулах нь гарцаагүй. Гэхдээ энэ нь зөв хариулт биш юм. SR-71 нь хурдны дээд амжилтуудыг тогтоож, нэр хүндээ олсон ч, 1989 он хүртэл дэлхий нийтэд ил болоогүй, CIA-гийн нисгэж байсан өөр нэг онгоц байсан юм. /CIA гэдэг нь Central Intelligence Agency буюу Төв тагнуулын газар гэсэн үгийн товчлол юм./

A-12 Oxcart нь хурдтай, гоёмсог, үр дүнтэй тагнуулын онгоц байсан бөгөөд богино хугацаанд ашиглагдаад тэтгэвэрт гарсан. Энэ нь нислэгийн үеэр зураг авахад хамгийн ховор онгоцны нэг юм. SR-71-ийн өмнөх загвар болох A-12 нь олон стандартыг тогтоож, дизайны хувьд ижил төстэй байсан. Гаднаасаа харахад A-12-ыг SR-71 гэж андуурах нь гайхмаар зүйл биш. Гэхдээ A-12 нь SR-71-ээс илүү хурдтай байсан юм.

CIA-ийн мэдээлснээр, A-12 нь Mach 3.29 (3,553 км/цаг) хурдтай, 27,432 метр өндөрт нисэх чадвартай байсан бол SR-71 нь Mach 3.3 (3,530 км/цаг) хурдтай, 25,929 метр өндөрт нисдэг байв. Mach утга нь өндөрлөгөөс хамааран өөрчлөгддөг тул SR-71-ийн утга бага зэрэг өндөр байна. Хэдий A-12 илүү хурдтай байсан ч, SR-71-ийн хурдны дээд амжилт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байна.

A-12 Oxcart-ийн түүх

A-12 Oxcart нь анх U-2 Dragon Lady-г орлох зорилготой байсан ч, энэ нь хэрэгжээгүй бөгөөд АНУ-ын Агаарын хүчин U-2-г ашигласаар байна. A-12 нь 1960-аад оны үед үйлдвэрлэгдэж, 1962 онд анх ашиглагдсан. 1968 онд тэтгэвэрт гарсан бөгөөд зөвхөн нэг удаа “Black Shield” нэртэй тагнуулын ажиллагаанд оролцсон. 15 A-12 онгоцноос зургаа нь ослоор устаж, ес нь АНУ-ын музейд хадгалагдаж байна.

A-12-ыг нисгэх нь аюултай, хэцүү байв. Хурдтай нисэх үед үүсэх үрэлтээс болж кабины температур 260 градус Цельс хүрдэг байсан тул нисгэгчийг хөргөлттэй сансрын хувцас өмсөх шаардлагатай байв. A-12 нь хоёр суудалтай M-21 хувилбарыг үйлдвэрлэхэд хүргэсэн бөгөөд энэ нь Lockheed D-21 дроныг авч, хөөргөдөг байв.

D-21 нь цаашдын цаг үеэсээ түрүүлсэн, нисгэгчгүй өндөр нислэгийн тагнуулын дрон байсан бөгөөд M-21-ээс хөөргөж, зорилтот байршил дээр байрлуулдаг байв. Дрон нь хагас автомат бөгөөд M-21-ээс хөөргөсний дараа алсын удирдлагатайгаар нисдэг байв. Дараа нь уулзалтын цэгт буцаж, мэдээллийн хадгалах төхөөрөмжөө хаяж, өөрийгөө устгадаг байв. JC-130 Hercules онгоц агаарт багцыг барьж авдаг байв. Хоёр M-21 онгоцноос нэг нь устаж, үлдсэн нэг нь Вашингтон мужийн Сиэтл хотын Нисэхийн музейд D-21 дроны хамт үзмэрт тавигдсан байна.

Эх сурвалж:

This Decommissioned CIA Spy Plane Was The Only One Faster Than The SR-71 Blackbird – SlashGear

The CIA’s A-12 Oxcart looked nearly identical to the SR-71 Blackbird, but it had an advantage in the speed department over the Blackbird. Technically.

What do you think?

The MongolZ Vitality-г буулган авч, BLAST Bounty Season 2-ын финалд шалгарлаа

The MongolZ Vitality-г буулган авч, BLAST Bounty Season 2-ын финалд шалгарлаа

Оросын Т-35 танк: Түүхэн дэх хамгийн муу танкуудын нэг

Оросын Т-35 танк: Түүхэн дэх хамгийн муу танкуудын нэг