BLAST Bounty Season 2 дээр The MongolZ багтай хийсэн тоглолтод 2-0 харьцаатай ялагдсан Vitality-ийн тоглогч Робин “ropz” Куул тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцлаа.
– The MongolZ-д ялагдсан тоглолтын дараа сэтгэл ямар байна вэ?
– Энэ ялагдал үнэхээр өвдөлттэй. Бид тоглолтдоо өөрсдийн хамгийн сайн түвшинг гаргаж чадсангүй. Өмнөх улиралд бүр B эсвэл C тоглолттой байсан ч өрсөлдөгчдөө ялж чаддаг байсан. Харин одоо бол байдал өөр болжээ. Буудалт оновчгүй болж, солилцоонд ялагдаж, бүх зүйл өмнөх шигээ биш болсон. Бид муу өдөр байсан ч сайн тоглох ёстой. Учир нь А түвшний тоглолтоо гаргавал өрсөлдөгчөө бут цохино гэдэгт эргэлзэх зүйлгүй. Харин алдаа гаргасан үедээ ч тоглолтондоо буцаад орох арга замыг олох ёстой байна.
– The MongolZ болон MOUZ гэх мэт танай багтай олонтаа тоглосон багуудын эсрэг байдал ямар байна вэ?
– Тэд биднээс илүү өлсгөлөн байгаа нь мэдээж. Бид MOUZ болон The MongolZ-г долоон удаа дараалан ялсан байсан. Харин энэ удаа хоёуланд нь ялагдлаа. Тэдэнд биднийг ялж, өөрсдийгөө батлах хүсэл илүү их байна. Бид тоглолт бүрийг тус тусад нь авч үздэг, хэзээ ч өрсөлдөгчөө үл тоомсорлодоггүй. Гэхдээ Mirage дээр чухал раундуудад алдсан, Inferno дээр ч тэд маш сайн тоглож, бидэнд үнэхээр хүнд байлаа.
– Liquid-ийн эсрэг тоглолтод ч мөн асуудал харагдсан. Энэ удаагийн тоглолт бүр ч илүү хүндрэлтэй боллоо. Энэ бол багт дохио болж байна уу?
– Тийм ээ, бид урьдынх шигээ тоглохгүй байгаа нь үнэхээр анхаарах дохио. Liquid-ийн эсрэг тоглолтод хоёр ч газрын карт дээр давуу байж, ялах боломжтой байсан ч шийдвэр гаргалт, урвалт дээр алдаа гаргасан. Энэ тэмцээн дээр ч мөн адил асуудал давтагдлаа. Бид буцаад сууж тоглолтуудаа дүгнэн, юу буруу болсныг тодорхойлох хэрэгтэй байна.
– Inferno дээр 10-2-оор хожигдсон ч хоёрдугаар хагаст эргэн ирэх итгэл байсан уу?
– Байсан. Бидэнд өөр сонголт байгаагүй. Хагас цагийн дараа ч итгэлээ алдаагүй, тэмцээнээс гарахгүйн тулд бүхнийг хийх ёстой болсон. Даанч хангалтгүй байлаа.
– Blitz доош суусан яг тэр мөчид ZywOo-ийн снайперын буудалт онож, эргэн ирэлтийг хаасан тухай?
– Тэр мөч үнэхээр шийдвэрлэх байсан. Хэрэв алдсан бол бид эргэн ирэлтийг дуусгах боломжтой байлаа. Гэхдээ Зивугийн давуу тал бол тэр даруй сэтгэлээр унаагүй, шууд сэргээд дараагийн раундыг тоглосон. Энэ нь бидний хувьд чухал байсан ч харамсалтай нь хангалтгүй болсон.
– Дараагийн тэмцээн EWC-д яаж бэлдэх вэ?
– EWC бол илүү чухал тэмцээн. Энэ улирал бидний хувьд хүссэнээр эхлээгүй ч бид тэмцээнүүдийг ялах хүсэлтэй хэвээрээ. Энэ удаагийн уналт түр зуурынх байж болно. Дараагийн тэмцээнд эргэн ирэхийн тулд тоглолтуудаа дүгнэн, зөв шийдвэр гаргана.
✍️ Энэ бол Vitality-ийн од Робин “ropz” Куулын The MongolZ-д ялагдсаны дараах сэтгэгдэл юм.