in ,

Майкл Жорданы эзэнт гүрэнд Спайк Лигийн оролцоо ASAP Rocky-г гайхшруулав

Майкл Жорданы эзэнт гүрэнд Спайк Лигийн оролцоо ASAP Rocky-г гайхшруулав

Домогт сагсан бөмбөгч Майкл Жордан зөвхөн талбай дээр төдийгүй бизнесийн ертөнцөд ч аварга болсон. Гэвч түүний олон тэрбумын эзэнт гүрэн байгуулахад ганцаараа бус, уран бүтээлч найруулагч Спайк Лигийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг олон хүн мэддэггүй. Энэ нь Хип Хоп од АСАП Роккигийн хүртэл гайхшралыг төрүүлсэн байна.

1980-аад, 1990-ээд оны Nike-ийн сурталчилгаанууд MJ болон брэндийг нь урьд өмнө байгаагүй түвшинд хүргэсэн. 1988 онд Спайк Ли өөрийн “Марс Блэкмон” дүрээр Air Jordan III-ийн сурталчилгаанд тоглон, “Майкл Жорданыг хэн ч хамгаалж чадахгүй” гэсэн үгсийг домог болгосон. Харин дараагийн “Мөнгө, энэ бол гутал байх ёстой” уриатай сурталчилгаа нь Жорданыг Мухаммед Алигаас хойш үзэгдээгүй соёлын үзэгдэл болгон өргөсөн юм.

Үр дүнд нь Жордан брэндийн орлого 2022 онд 5.1 тэрбум ам.долларт хүрч, MJ-ийн 5 хувийн хувьцаа түүнийг олон тэрбумтны тоонд багтаав. АСАП Рокки энэ тухай сонсоод Спайк Ли-гийн оруулсан хувь нэмрийг хүндэтгэн, “Million Dollaz Worth of Game” подкастад оролцох үеэрээ онцолжээ.

Харлемд өссөн АСАП Роккигийн хувьд Жордан гутал өмсөх нь залуу насны мөрөөдөл байсан. Тэрээр GQ сэтгүүлд ярилцахдаа өсвөр насандаа зөвхөн Air Jordan I болон IV загваруудыг өмсдөг байсан гэдгээ дурдсан. Хэдийгээр тэр заримдаа Nike-ийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлдэг байсан ч одоо Puma-тай хамтран ажиллаж байгаа учир энэ нь түүнд төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж.

Эх сурвалж:

ASAP Rocky Shocked At Spike Lee’s Involvement In Michael Jordan’s Multi-Billion Empire

ASAP Rocky comments on the significance Spike Lee has in Michael Jordan’s commercial success

What do you think?

Vitality-ийн Робин “ropz” Куул: The MongolZ биднээс илүү өлсгөлөн байлаа

Vitality-ийн Робин “ropz” Куул: The MongolZ биднээс илүү өлсгөлөн байлаа

Монголчууд яагаад дэлхийн хамгийн тэсвэртэй хүмүүс вэ? | Жэк Уэзерфорд, Лекс Фридман

Монголчууд яагаад дэлхийн хамгийн тэсвэртэй хүмүүс вэ? | Жэк Уэзерфорд, Лекс Фридман