– Donk, BLAST Bounty цувралын хоёрдугаар улирлын MVP болсонд баяр хүргэе. Та эхний улиралд ч мөн MVP болсон шүү дээ. Энэ финалын тоглолтод хоёр map дээр маш сайн байсан бол нэг map дээр үнэхээр давамгайлсан. Nuke дээр triple, Mirage дээр quad kill хийсэн зэрэг. Тоглолт танд ямар санагдсан бэ?
Donk: Эхэндээ жаахан тухгүй байсан. Учир нь дэлгэцийн тохиргоо анх удаа ажиллахгүй байсан учраас төвлөрөлд нөлөөлсөн. Гэхдээ өөрийгөө тийм зүйлд автахгүй байхыг хичээгээд зүгээр л өөрийнхөөрөө тоглосон. Эхний map дээр бол тайван байсан, дөрвөн удаа снайпертэй тулсан болохоор жаахан ганхсан. Харин дараагийн тал дээр бол тэд юу хийх гэж байгааг бүгдийг нь мэдэж байсан учраас сайн болсон. Mirage бол хүнд байсан, зарим тал дээр дунд зэрэг, зарим дээр бүр муу тоглосон. Гэхдээ багийнхан маш сайн тоглож, ялалтыг авчирсан.
– Танай баг гар бууны раундуудад маш сайн тоглосон. Үүнд онцгой бэлтгэл байсан уу, эсвэл ердөө л та бүхэн сайн өдөр таарсан уу?
Donk: Манай баг гар бууны үед хүчтэй. Шинэ тоглогч маань маш сайн механик ур чадвартай, зоригтой тоглодог болохоор эхний аллагуудыг авч чаддаг. Ер нь бид хоёр жилийн турш Spirit-ийн бүрэлдэхүүнтэй хамтдаа гар бууны раунд дээр асуудалтай байсан. Гэхдээ энэ удаад бүх зүйл сайхан таарсан. Энэ бол ердөө л бидний хувьд маш сайн өдөр байсан.
– Та бүхэн энэ тэмцээнд нэг ч map алдалгүй түрүүллээ. Энэ мэдрэмж ямар байна вэ?
Donk: Үнэхээр гайхалтай. Энэ нь бидэнд илүү их итгэл өглөө. Өмнө нь өөрсдийгөө төдийлөн итгэлтэй мэдэрдэггүй байсан. Харин одоо ямар ч багийг, ямар ч map дээр ялж чадна гэдэгтээ итгэж байна.
– Сүүлийн 20 тоглолтод 19 ялалт байгуулж, Vitality-г рейтингээр ардаа орхилоо. Одоо өөрсдийгөө дэлхийн нэг номерын баг гэж бодож байна уу?
Donk: Одоогоор үгүй. Бид Vitality-тай тулалдаагүй байна. Дэлхийн хамгийн шилдэг баг болохын тулд тэднийг ялж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Vitality асуудалтай байгаа ч тэдгээрээ шийдээд дахин шилдэг баг болж чадна. Тэдэнд бүх зүйл бий.
– Шинэ тоглогч Зоуе энэ тэмцээнд үнэхээр сайн тоглолоо. Тэр багт хэрхэн нийцэж байна вэ?
Donk: Тэр үнэхээр гайхалтай. Маш хурдан суралцаж, хурдан дасан зохицож байна. Бидний хэлсэн бүхнийг ойлгож, хэрэгжүүлдэг. Өндөр түвшний CS-д маш түргэн дасаж байгааг нь харж байна.
– Та дахин MVP боллоо. Энэ бол зөвхөн энэ жилдээ таны дөрөв дэх, өнгөрсөн жил 5 удаа авсан. Өөрийн дээд амжилтаа шинэчлэхээр зорьж байна уу?
Donk: Яагаад болохгүй гэж? (инээв)