in

Samsung-ийн шинэ Fan Edition чихэвч нь Buds 3 Pro-ийг нэг гол зүйлээр давж гарлаа

Galaxy Buds 3 FE нь илүү хямд үнэтэй гээд чанар муутай гэсэн үг биш.

Samsung-ийн шинэ Fan Edition чихэвч нь Buds 3 Pro-ийг нэг гол зүйлээр давж гарлаа

Samsung Galaxy Buds 3 FE: хямд үнээр илүү их боломж

Энэ сарын эхээр томоохон мэдээлэл алдагдсаны дараа Samsung-ийн Galaxy Buds 3 FE албан ёсоор худалдаанд гарлаа. Үзүүлэлтүүдийг нь харахад, энэхүү бүтээгдэхүүн үнэхээр сайн сонголт болж байна. “FE” буюу Fan Edition нь ихэвчлэн зарим функцээ хасаж, хямд үнээр санал болгодог гэдгээрээ танигдсан ч шинэ Galaxy Buds 3 FE нь Galaxy Buds 3 Pro-г зарим чухал үзүүлэлтээр давжээ. Тэдгээрийн нэг нь батарейны ашиглалтын хугацаа юм.

Samsung-ийн мэдээлснээр, 450,000 төгрөгийн үнэтэй Buds 3 FE нь идэвхтэй дуу чимээг дарах (ANC) горимтой үед 6 цаг, ANC-гүй үед 8.5 цаг ажиллах боломжтой. Харин 570,000 төгрөгийн үнэтэй Buds 3 Pro нь ANC-тай үед 6 цаг, ANC-гүй үед 7 цаг ажилладаг. Өөрөөр хэлбэл, илүү хямд үнээр нэмэлт хэрэглээний цаг авах боломжтой болсон нь хэрэглэгчдэд том давуу тал болж байна. Эдгээр үзүүлэлт нь зах зээл дээрх шилдгүүдийн түвшинд хүрэхгүй ч, OnePlus-ийн ижил үнэтэй загваруудтай харьцуулахад Galaxy Buds 3 FE нь хангалттай сайн үзүүлэлттэй байна.

Galaxy Buds 3 FE-ийн өөр нэг давуу тал нь жин. Тэд Galaxy Buds 3 Pro-оос 5 граммаар хөнгөн бөгөөд энэ нь бага ялгаа мэт санагдавч хэрэглээнд мэдэгдэхүйц зөрүү гаргаж чадна. Samsung нь батарейны ашиглалтын хугацааг сайжруулж, жинг бууруулсан нь ямар ч төхөөрөмжид, тэр дундаа чихэвчид чухал дэвшил юм.

Мөн Buds 3 FE нь Pro загварын олон функцыг хадгалж үлдсэн хэрнээ үнийг доогуур байлгаж чадсан нь онцгой. Buds 3 FE нь Buds 3 Pro-ийн AirPods-тай төстэй дизайнтай ч, матт өнгөлгөөтэй гэдгээрээ ялгардаг. Pro загварын гялгар өнгөлгөөтэй харьцуулахад энэ нь илүү даруухан, хэрэглээнд тохиромжтой. Түүнчлэн Buds 3 FE-ийн иш дээр LED гэрэл байхгүй.

Зөвхөн дизайнаараа төдийгүй, Buds 3 FE нь AI дээр суурилсан бодит цагийн орчуулга (Samsung утсанд ашиглах боломжтой) болон дуу хоолойгоор удирдах боломжийг дэмждэг. Gemini-тэй нийцтэй тул хэрэглэгч утсаа онгойлгохгүйгээр дуу хоолойгоороо команд өгч чадна. Энэ нь өдөр тутам заавал ашиглагдахгүй ч, хэрэг болсон үед үнэтэй нэмэлт боломж болж өгнө.

Гэхдээ ямар ч утасгүй чихэвчний хамгийн чухал үзүүлэлт нь дууны чанар хэвээр үлдэнэ. Buds 3 Pro нь хоёр драйверийн системтэй бол Buds 3 FE нэг драйвертэй. Үүнийг зэрэгцүүлэн сонсохгүйгээр ялгааг тодорхой хэлэхэд хэцүү ч, Buds 3 Pro нь илүү өргөн динамик хүрээ болон чанартай дуугаралттай байх магадлалтай. Гэсэн ч Buds 3 FE нь үнэ, үзүүлэлт, боломжийн харьцаагаараа хэрэглэгчдэд тохирсон сонголт болж чадна.

Хэрэв та Samsung утас хэрэглэдэг бөгөөд бага зэрэг мөнгө хэмнэхийн зэрэгцээ чухал боломжуудаас татгалзахыг хүсэхгүй байгаа бол Galaxy Buds 3 FE нь таны хайж буй шинэ утасгүй чихэвч байж магадгүй юм.

Эх сурвалж:

Samsung’s New ‘Fan Edition” Earbuds Beat the Pricier Buds 3 Pro in One Key Way

Just because the Galaxy Buds 3 FE are cheaper doesn’t mean they have to be worse.

What do you think?

Одон орон судлаачид нарны аймгийг алс ододтой холбосон “Од хоорондын хонгил”-ыг илрүүллээ

Одон орон судлаачид нарны аймгийг алс ододтой холбосон “Од хоорондын хонгил”-ыг илрүүллээ

Nvidia GeForce Now шинэчлэгдсэнээр тоглоомын стримингийн ертөнц өөрчлөгдөх нь

Nvidia GeForce Now шинэчлэгдсэнээр тоглоомын стримингийн ертөнц өөрчлөгдөх нь