Google-ийн шинэ хиймэл оюун ухаан Gemini байгаль орчинд ээлтэй юу?
Хиймэл оюун ухааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар маргаан өрнөж буй энэ үед Google өөрийн Gemini хиймэл оюун ухааны туслахын ус болон эрчим хүчний хэрэглээ маш бага гэдгийг харуулсан шинэ судалгааг олон нийтэд танилцууллаа. Гэвч мэргэжилтнүүдийн зүгээс энэ мэдээлэл нь төөрөгдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Google-ийн тооцоолсноор, дундаж Gemini текстийн асуултад ойролцоогоор таван дусал ус буюу 0.26 миллилитр зарцуулагддаг бөгөөд телевизор үзэхтэй харьцуулахад 9 секундээс бага хугацаанд 0.24 ватт-цаг (Wh) эрчим хүч хэрэглэдэг гэжээ. Энэ нь дундажаар 0.03 грамм нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж буйтай тэнцэнэ.
Ийнхүү гаргасан тооцоолол нь өмнөх судалгаануудаас хавьгүй бага байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь дата төвүүд их хэмжээний ус болон эрчим хүч зарцуулдаг болохыг олон судалгаа онцолдог. Энэ нь хиймэл оюун ухааны системийн бодит нөлөөллийн талаарх маргааныг улам хүчтэй болгожээ.
Google-ийн судалгааг зарим шинжээчид компанийн стратегийн нэг хэсэг гэж харж байгаа ч, тэдний үзэж буйгаар илүү нарийвчилсан, ил тод дүгнэлт хийх шаардлагатай хэвээр байна.
The Verge дээрх нийтлэлийг бүрэн унших.
Эх сурвалж: