Google: Хиймэл оюун ухаан, технологийн ирээдүй
Бидний амьдрал өнөөдөр олон төрлийн төхөөрөмжөөс бүрдэж байна. Гар утас, зөөврийн компьютер, зөөврийн цэнэглэгч, чихэвч, ухаалаг төхөөрөмжүүд гээд нэг л өдөр бүхнийг нэг дор багтаасан “төгс төхөөрөмж” гарч ирээсэй гэж хүсэх хүн цөөнгүй. Гэвч Google-ийн хувьд ирээдүй өөрөөр өрнөх бололтой.
Өнгөрсөн долоо хоногт болсон арга хэмжээнд Google хиймэл оюун ухаан (AI), машин сургалт (machine learning), амбиент тооцоолол (ambient computing) зэрэг салбарт хийж буй шинэ бүтээгдэхүүн, судалгаагаа танилцууллаа. Эдгээр технологи нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг хялбарчилж, илүү ухаалаг, үр дүнтэй болгох зорилготой юм.
Google-ийн шинэ бүтээгдэхүүнүүд ухаалаг цаг, чихэвч, гэрийн төхөөрөмжүүд зэрэг олон төрлийн ухаалаг технологийг багтааж байгаа бөгөөд бүгд AI-ээр дэмжигдсэнээр хэрэглэгчийн амьдралд илүү тохирсон шийдлүүдийг санал болгоно. Тус компани ирээдүйд технологийн салбарт илүү их шинэчлэл хийхээр зорьж байгаа нь тодорхой байна.

Энэхүү арга хэмжээ нь “Технологийн ирээдүйг хэрхэн өөрчлөх вэ?” гэсэн томоохон асуултыг дахин сөхөв. Google хиймэл оюун ухаан болон машин сургалтын судалгаанд илүү их анхаарал хандуулж, хэрэглэгчдийн амьдралыг бодитоор сайжруулах бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсээр байна. Энэ бүхнээс харахад бидний өдөр тутмын амьдралд технологи улам гүн нэвтэрч, ирээдүйг тодорхойлоход AI голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой болжээ.
Эх сурвалж: The Verge