Родри: Манчестер Сити багийн сул байдлыг ганцаараа засах боломжгүй
Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Родри 11 сарын дараа Премьер лигийн гараандаа эргэн ирж, Брайтонтой хийсэн тоглолтод оролцсон ч Манчестер Сити 2-1 гоолын харьцаатай ялагдал хүлээлээ. Тэрбээр тоглолтын дараа багийн сул гүйцэтгэлийг ганцаараа өөрчилж чадахгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
Урт хугацааны ACL гэмтлээсээ эдгэрсэн Родри Пеп Гуардиолагийн гараанд эргэн ирсэн ч Сити дараалан хожигдсоор байна. Тоглолтын төгсгөлд Брайн Груда гоол оруулж, Жеймс Милнер торгуулийн цохилтоор Эрлинг Хааландын эхний гоолыг тэнцүүлснээр Брайтон ялалт байгууллаа.
Тоглолтын дараа Родри:
“Би Месси биш. Би эргэн ирээд багийг ганцаараа ялалт руу хөтөлж чадахгүй. Энэ бол багийн спорт. Өмнө нь хожиж байхад би багийн бүх тоглогчтой хамт байсан. Одоо ч бид бүгдээрээ илүү сайжрах хэрэгтэй,” гэж мэдэгдэв.
Тэрээр өөрийн бэлтгэлийг дахин сайжруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, “Амралтын дараа бид илүү хүчтэй эргэн ирнэ гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.
Родри Манчестер Сити багийн улирлын эхний алдаануудыг “хүүхдийн түвшний” анхаарлын дутагдал гэж тодорхойлж,
“Хэрэв бид өндөр түвшинд өрсөлдөхийг хүсэж байвал анхаарлаа төвлөрүүлж, түвшнээ ахиулах хэрэгтэй,” гэж анхааруулсан байна.
Rodri is in Man City's starting XI for the first time since September 2024 against Arsenal!
— Premier League (@premierleague) August 31, 2025
Did you know he's unbeaten in his last 49 Premier League starts?! 😯 pic.twitter.com/lxr6iYcbF6
Милнер хуучин анддаа зориулан гоол оруулав
67 дахь минутад хуучин багийнхаа эсрэг торгуулийн цохилтоор гоол оруулсан Жеймс Милнер энэ гоолоо сүүлийн үед харамсалтай байдлаар нас барсан найз Диого Жотад зориулжээ.
“Жотад тохиолдсон явдал үнэхээр харамсалтай. Тэр бол гайхалтай хүн, багийн шилдэг анд байсан. Би түүнийг үнэхээр хүндэлдэг байсан. Зургаан жил гоол оруулаагүй байсан ч энэ удаа түүний дугаарыг өмссөн. Магадгүй агуу хүн надад тусалсан байх,” гэж Милнер сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр мөн багийнхандаа ялалт авчирсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Би энэ гоолд баяртай байна. Багийнхандаа баяр хүргэе,” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: 101 Great Goals