in ,

Рандал Коло Муани Тоттенхэм рүү шилжинэ: Тоттенхэм PSG-ийн довтлогчийг зээлээр авах хэлэлцээр хийж байна

Рандал Коло Муани Тоттенхэм рүү шилжинэ: Тоттенхэм PSG-ийн довтлогчийг зээлээр авах хэлэлцээр хийж байна

Тоттенхэм Рандал Коло Муани-г зээлээр авах хэлэлцээр хийж байна

Тоттенхэм клуб Парис Сен-Жерменээс Францын довтлогч Рандал Коло Муани-г зээлээр авах талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарлаа. Олон эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү зээл нь зөвхөн энэ улиралд хамаарах бөгөөд ирэх зун байнгын гэрээ байгуулах заалтгүй байна.

Соланке-г гэмтэл нь довтолгооны сонголтыг хязгаарлаж байна

Доминик Соланке шагайгаа гэмтээсний улмаас Тоттенхэмийн довтолгооны шугамд Ричарлисон л үлдээд байна. Өнгөрсөн бямба гарагт Тоттенхэм Борнмутэд хожигдсон тоглолтод Соланке оролцсон ч, гэмтлийн улмаас дахин хоёр долоо хоног талбайд гарахгүй болж магадгүй.

Тоттенхэмийн түр дасгалжуулагч Томас Франк хэлэхдээ,

“Энэ нь өмнөх гэмтлийн сэдрэлт биш ч хүлээж байснаас удаан эдгэрч байна. Гэхдээ бид хоёр долоо хоногийн дотор нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна,” хэмээн тайлбарлав.

Довтолгооны шугамд тулгамдсан асуудал

Жеймс Мэддисон, Деян Кулушевски нар ч мөн гэмтэлтэй байгаа нь Тоттенхэмийн довтолгооны шугамыг улам хязгаарласан. Энэ нөхцөлд Коло Муани түр хугацаанд багийг дэмжих боломжтой хувилбар болон нэрлэгдэж байна.

Коло Муанигийн замнал

26 настай Рандал Коло Муани 2023 онд Айнтрахт Франкфуртаас Парис Сен-Жерменд 90 сая еврогийн (ойролцоогоор 265 тэрбум төгрөг) үнээр шилжиж ирсэн ч багтаа тогтмол байр суурь эзэлж чадаагүй. Өнгөрсөн улирлын сүүлийн хагаст тэрээр Ювентус клубт зээлээр тоглож, 22 тоглолтод 10 гоол, 3 дамжуулалт хийжээ.

Францын Нантес клубээс мэргэжлийн замналаа эхэлсэн Коло Муани Айнтрахт Франкфуртэд 50 тоглолтод оролцож, 26 гоол, 17 гоолын дамжуулалт өгсөн амжилтаараа нэр хүндээ өсгөж байв.

Эх сурвалж: 101 Great Goals

What do you think?

Дуэйн Жонсон UFC-ийн домог Марк Керрийн дүрд хувирахын тулд өдөрт 3-4 цаг зарцуулжээ

Дуэйн Жонсон UFC-ийн домог Марк Керрийн дүрд хувирахын тулд өдөрт 3-4 цаг зарцуулжээ

Хиймэл оюун ухаан нь програм хангамжийн инженерчлэлийн төгсгөл үү, эсвэл дараагийн шат нь уу?

Хиймэл оюун ухаан нь програм хангамжийн инженерчлэлийн төгсгөл үү, эсвэл дараагийн шат нь уу?