in

Жастин Бибер Swag II нэртэй шинэ цомгоо гаргалаа

Жастин Бибер Swag II нэртэй шинэ цомгоо гаргалаа

Жастин Бибер шинэ цомгоороо фэнүүдээ гайхшрууллаа

Поп хөгжимд өөрийн өнгө төрхийг тодорхойлсон Жастин Бибер гэнэтийн бэлэг барьж, “Swag II” нэртэй шинэ цомгоо энэ сарын 3-нд цахимаар цацлаа. Энэ нь түүний өмнөх “Swag” цомгийн үргэлжлэл бөгөөд сурталчилгаа, урьдчилсан заргүйгээр шууд гарсан нь фенүүдийг нь гайхшруулсан юм.

Цомгийн загвар, өнгө төрх өмнөхөөсөө ялгаатай. “Swag” цомогт хар, цагаан өнгийг түлхүү ашигласан бол шинэ цомог ягаан өнгөөр тодорч, илүү поп, өнгөлөг уур амьсгал бүрдүүлжээ. Бибер энэхүү шинэ бүтээлийнхээ талаарх мэдээллийг 9-р сарын 4-нд томоохон хотуудын цахим самбарууд дээр анх нийтэлсэн байна.

“Swag II” цомог хоёр диск бүхий, нийт 23 шинэ дуутай. Эхний дискт “Speed Demon,” “Better Man,” “Love Song” зэрэг уран бүтээлүүд багтсан бөгөөд хөгжмийн хэв маяг нь илүү поп чиг хандлагатай болсон гэж “Billboard” мэдээлжээ.

Өмнөх “Swag” цомог энэ оны 7-р сард гарсан бөгөөд “Billboard 200” жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан бол шинэ цомог түүнээс ч илүү амжилт үзүүлэх төлөвтэй байна. Бибер “Swag” цувралаа эхлүүлэхээс өмнө дөрвөн жилийн турш шинэ цомог гаргаагүй бөгөөд хамгийн сүүлд 2021 онд “Justice” нэртэй цомгоо толилуулж байв.

Түүний уран бүтээлийн амжилт ч тасраагүй хэвээр. Жастин Бибер нийт найман студийн цомог гаргаснаас долоо нь АНУ-ын цомгийн жагсаалтыг тэргүүлж байсан бол “Hot 100” жагсаалтын нэгдүгээр байрт найман удаа бичигдэж байжээ.

🎧 “Swag II” цомгийг доороос сонсоорой сонсоорой.

What do you think?

Трэвис Келс: Амьдрал минь нэг бөгжөөр баяжлаа

Трэвис Келс: Амьдрал минь нэг бөгжөөр баяжлаа

Youtube дээр ‘The Twilight Saga’-г үзэхэд бэлэн үү, Лока

Youtube дээр ‘The Twilight Saga’-г үзэхэд бэлэн үү, Лока