Самсунг Galaxy S26 Edge: iPhone 17 Pro-той төстэй шинэ загварын цуу яриа
Самсунг Galaxy S26 Edge загварын шинэ дүрслэл саяхан цацагдсанаар энэхүү утасны талаарх таамаг, хүлээлт улам нэмэгдэж байна. Уг дүрслэл нь iPhone 17 Pro загвартай тун төстэй харагдаж байгаа нь анхаарал татаж, олон хүний сонирхлыг төрүүлжээ.
Here’s your first look at the Samsung Galaxy S26 dummies, Launching in February, and it looks like Samsung is going with a design very similar to the iPhone 17. pic.twitter.com/z581xHUxph
— Sonny Dickson (@SonnyDickson) September 4, 2025
Найдвартай мэдээлэл түгээдэг OnLeaks-ийн мэдээлснээр Galaxy S26 Edge нь нимгэн хүрээтэй, арын хэсэгтээ хоёр камертай байх магадлалтай. Энэ нь өмнөх загвар болох S25 Edge-ийн гурван босоо камерын байрлалаас эрс ялгаатай, илүү шинэлэг шийдэл байж болох юм. Харин iPhone 17 Pro нь гурван камерын системтэй байх талаарх цуурхал мөн эрчимтэй яригдаж байна.
Шинэ Galaxy S26 Edge нь S26 Plus-ийн оронд гарах бөгөөд Qi2 соронзон цэнэглэх системийг дэмжих хүлээлттэй байна. Энэ нь Apple-ийн шинэ iPhone болон Google-ийн Pixel 10 загваруудтай ижил төвшинд өрсөлдөх бололцоог бий болгоно.

Android Headlines-ийн мэдээлснээр S26 Edge загвар нь 5.5 мм зузаантай (камерын хэсэгтэйгээ 10.8 мм) байх магадлалтай. Харин өмнөх S25 Edge загвар 5.8 мм зузаантай байсан тул илүү нимгэн, цэмцгэр загвар гарах төлөвтэй байна.
Самсунг энэхүү дүрслэлд гарсан дөрвөлжин камерын хэсгийг албан ёсоор баталгаажуулах эсэх нь 2025 оны 1-р сард тодорхой болно. Харин түүнээс өмнө, Apple өөрийн шинэ бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг хэдхэн хоногийн дараа зарлах эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: The Verge – Samsung Galaxy S26 Edge render leak