Нуну халагдсаны дараа Постекоглу, Моуриньо нар Форестийг удирдах гол нэр дэвшигчид болов
Ноттингем Форест клуб өнөө өглөө дасгалжуулагч Нуну Эспириту Санто-г албан ёсоор чөлөөлснөө зарлалаа. Түүний оронд томилогдох магадлалтай хүмүүсийн эгнээнд Анж Постекоглу, Жозе Моуриньо нар хамгийн түрүүнд нэрлэгдэж байна.
Nottingham Forest Football Club confirms that, following recent circumstances, Nuno Espírito Santo has today been relieved of his duties as Head Coach.
— Nottingham Forest (@NFFC) September 8, 2025
The Club thanks Nuno for his contribution during a very successful era at The City Ground, in particular his role in the… pic.twitter.com/catCyeaeR4
Удирдлагын дотоод зөрчил, Авонийгийн маргаан
Форестийн удирдлагууд, ялангуяа багийн эзэн Эвангелос Маринакис болон Нунун хоорондын харилцаа улирлын туршид тогтворгүй байсан бөгөөд сүүлдээ хагаралд хүрсэн нь шийдвэрт нөлөөлжээ. Өнгөрсөн улирлын сүүлчийн тоглолтод Лестер Сититэй 2-2-оор тэнцэх үеэр Тайво Авонийг гэмтэлтэй байхад нь талбайд тоглуулсан нь зөрчлийг хурцатгасан гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Форестийн мэдэгдэлд:
“Клуб нь Нуну Эспириту Санто-г өнөөдөр дасгалжуулагчийн албан тушаалаас чөлөөлснөө баталгаажуулж байна. Түүний 2024/25 оны улиралд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамт олны дунд үргэлж дурсагдах болно” хэмээжээ.
Европын тэмцээнд эргэн орсон ч зөрчил үргэлжилсээр
Нуну Форестийг Премьер лигийн долдугаар байрт оруулж, 30 жилийн дараа Европын тэмцээнд дахин хөтөлсөн амжилттай улирал ардаа үлдээсэн ч шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн дотоод зөрчил улам гүнзгийрчээ.
Тэрээр Маринакистай харилцаа муудсаныг Брентфорд, Кристал Паластай хийх тоглолтын үеэр ч ил тод мэдэгдсэн. Мөн зун клубын дээд үнээр (37 сая фунт стерлинг) элсүүлсэн Омари Хатчинсоныг Европын лигийн бүрэлдэхүүнд оруулаагүй нь удирдлагын шүүмжлэлд өртсөн байна.
Постекоглу, Моуриньо хоёрын нэг нь ирэх үү?
Хотын цэнгэлдэхэд дасгалжуулагчийн суудал сулраад удаагүй ч олон улсын хэмжээнд туршлага хуримтлуулсан хоёр нэр хүндтэй дасгалжуулагч энэ суудлыг эзлэх магадлал өндөр байна.
Австралийн мэргэжилтэн Анж Постекоглу өнгөрсөн зургадугаар сард Тоттенхэмээс халагдсан ч тус багийг Европын лигийн аварга болгож, өөрийн үнэлэмжийг улам нэмэгдүүлсэн. Грекийн гаралтай түүнийг Маринакис эх орон нэгтнээ дэмжиж томилохыг үгүйсгэх аргагүй.
Нөгөө талаас, Фенербахче клубээс саяхан чөлөөлөгдсөн Жозе Моуриньо ч чөлөөтэй байгаа бөгөөд олон улсын дээд зиндааны туршлагатай түүнийг сонгох магадлал ч өндөр хэвээр байна.
Эх сурвалж: 101 Great Goals