in

Ангараг гаригийн чулуулгаас эртний амьдралын ул мөр илрүүлсэн гэв

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр NASA байгууллага Марсаас авсан геологийн дээжийн анхны шинжилгээний үр дүнг танилцуулж, үүнийг “Марсаас олдсон амьдралын хамгийн тод магадлалтай шинж” хэмээн нэрлэжээ.

Ангараг гаригийн чулуулгаас эртний амьдралын ул мөр илрүүлсэн гэв

Ангараг гариг дээр амьдралын ул мөр илэрсэн үү?

NASA-гийн Perseverance хөлөг Ангараг гаригийн нэгэн чулуун дээжид амьдралын ул мөр байж болзошгүй шинж тэмдгийг илрүүлжээ. Энэ нь тус гариг дээр эрт үед бичил биетэн оршин тогтнож байсан эсэх талаар цоо шинэ таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна.

“Сапфирын хавцал”-аас олдсон найдвар

2024 оны 7-р сард Perseverance хөлөг “Сапфирын хавцал” хэмээх бүсээс 25 дахь геологийн дээжээ авчээ. Энэхүү дээж нь органик бодис, химийн урвалын ул мөр, амьд биетийн гаралтай байж болзошгүй бүтэц бүхий хар, ирвэс маягийн толботой чулуулаг агуулж байжээ. NASA-гийн эрдэмтдийн хэлснээр эдгээр шинж чанарууд нь Ангараг дээр амьдрал оршин байсан байж болзошгүй гэх онолыг үгүйсгэх аргагүй болгож байна.

NASA-гийн Шинжлэх ухааны захирал Ники Фокс “Бид одоогоор үүнийг батлах болоогүй ч энэ бол бидний хувьд маш чухал дохио” хэмээн мэдэгдсэн байна.

Жезеро кратер: Эртний амьдралын түлхүүр

Perseverance хөлөг 2021 оноос хойш Жезеро кратерт судалгаа хийж, эртний нуурын дельта, голын хөндий бүхий бүс нутгаас нийт 30 дээж цуглуулжээ. “Сапфирын хавцал” нь эдгээрийн нэг бөгөөд бичил биетэн энерги авахын тулд нүүрстөрөгч, хүхэр, фосфор зэрэг бодис ашиглаж байсан бол байж болзошгүй гэдгийг илтгэх ул мөр илэрсэн байна.

Судалгааны ахлах зохиогч, гарагийн геологич Жоэл Хуровиц: “Дэлхий дээр ийм бүтэц бүхий чулуулаг нь бичил биетний метаболизмын үр дүнд үүсдэг. Гэхдээ энэ бол цор ганц тайлбар биш” гэж онцолжээ.

Химийн шинжилгээ ба баттай нотолгоо

Perseverance хөлгийн SHERLOC ба PIXL гэх хоёр багаж нь чулуулгийн найрлага, химийн хариу урвалын хээ зэргийг өндөр нарийвчлалтайгаар шинжилжээ. Энэ шинжилгээгээр вивианит болон грейгит гэх төмөр агуулсан хоёр эрдсийн ул мөр илэрсэн нь органик бодисын оролцоотой урвалын үр дүн байж болохыг зааж байна.

Гэсэн хэдий ч шинжлэх ухааны хүрээнд эцсийн дүгнэлт гаргахын тулд энэ дээжийг Дэлхий рүү авчран гүнзгий лабораторийн судалгаа хийх шаардлагатай гэдгийг эрдэмтэд онцолсон.

Дээж буцаах төлөвлөгөө: Урт замтай ч өндөр ач холбогдолтой

Perseverance хөлгийн цуглуулсан дээжийг Дэлхий рүү буцаах төлөвлөгөө нь NASA болон Европын сансрын агентлагийн хамтарсан томоохон төслийн нэг хэсэг юм. Гэвч өртөг өндөр, нарийн ажиллагаа шаарддаг энэ төсөлд хангалттай санхүүжилт олгох нь амаргүй байна.

2026 оны санхүүгийн жилд зориулсан төсвийн төсөлд тусгалаа олоогүй ч АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шинжлэх ухааны дэд хороо 300 сая ам.долларын санхүүжилт хуваарилсан байна. Энэ нь судалгааг цааш үргэлжлүүлэхэд чухал түлхэц болох хүлээлттэй байна.

Эх сурвалж: Gizmodo

What do you think?

Манчестер Сити багт бэртлийн асуудал тулгарч, Омар Мармүш Манчестер Юнайтедтэй хийх дерби тоглолтод оролцохгүй

Манчестер Сити багт бэртлийн асуудал тулгарч, Омар Мармүш Манчестер Юнайтедтэй хийх дерби тоглолтод оролцохгүй