in

Эрдэмтэд 150 сая жилийн өмнөх хүчтэй шуурганаас болж үхсэн птерозаврын дэгдээхэйг илрүүлжээ

Судлаачид нэгэн бяцхан птерозаврын шарилд хийсэн задлан шинжилгээний үеэр шуурганд өртсөн шарх сорви илрүүлсэн нь Юрийн галавын 150 сая жилийн өмнөх нууцыг тайлах түлхүүр болжээ.

Эрдэмтэд 150 сая жилийн өмнөх хүчтэй шуурганаас болж үхсэн птерозаврын дэгдээхэйг илрүүлжээ

150 сая жилийн өмнөх шуурганы хохирогч хоёр птерозаврын олдвор илэрлээ

150 сая жилийн өмнөх хүчтэй халуун орны шуурганы үеэр амиа алдсан хоёр бяцхан птерозаврын чулуужсан үлдэгдлийг Германы Бавари мужийн Солнхофен бүсээс олжээ. Судлаачдын тайлбарласнаар, эдгээр залуу нисдэг мөлхөгчид нь хүчтэй салхинд өртөж лагуунд унан, давалгаанд автсан байна.

Эдгээр үлдэгдэл нь анхны птерозавр болох Pterodactylus antiquus төрөлд хамаарах бөгөөд тэднийг “Азтай I” болон “Азтай II” хэмээн нэрлэсэн байна. Далавчны урт нь ердөө 20 см орчим, сарьсан багваахайн дайтай жижигхэн хэмжээтэй эдгээр птерозавруудын яс маш хөнгөн, нимгэн бүтэцтэй тул чулуужихад тун ховор тохиолдол гэж эрдэмтэд онцолжээ. Харин насанд хүрсэн P. antiquus-уудын далавчны урт 1.1 метр орчим хүрдэг байв.

Судалгааны багийн ахлагч Раб Смитийн үзэж буйгаар, ийм төрлийн нарийн бүтэцтэй араг яс олдоно гэдэг бол жинхэнэ аз бөгөөд “Азтай II”-ийн далавчны хэсэгт үхэхээс өмнө хугарал үүссэн байсныг флюоресцент хэт ягаан туяагаар шинжилж илрүүлсэн байна.

Солнхофен бүс нь Юрийн галавын үед шүрэн арал, халуун орны лагун байсан бөгөөд өнөөг хүртэл олон зуун птерозаврын чулуужсан олдворууд илэрсэн байдаг. Гэвч ихэнх нь залуу амьтад байж, насанд хүрсэн хувь хүмүүс нь тун ховор бөгөөд хагарсан байдлаар хадгалагдсан байдаг ажээ

Судлаачид эдгээр хоёр птерозаврыг 40 гаруй Pterodactylus хувь хүний мэдээлэлтэй харьцуулан үзэхэд, Солнхофен дэх олон жижиг птерозаврын олдвор нь тухайн бүс нутагт цаг уурын онцгой нөхцөл байдал, тухайлбал хүчтэй шуурганы улмаас үүссэн гамшигт үйл явдлуудтай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Эдгээр птерозаврууд лагуны уугуул амьтад биш, харин ойролцоох арлуудад амьдарч байсан туршлагагүй залуус байсан. Тэд хүчтэй салхинд автсан нь ийнхүү сүйрэлд хүргэсэн” хэмээн Смит мэдэгджээ.

Эх сурвалж: LiveScience

What do you think?

BTS-ийн Dynamite клип YouTube дээр 2 тэрбум үзэлттэй анхны бүтээл боллоо

BTS-ийн Dynamite клип YouTube дээр 2 тэрбум үзэлттэй анхны бүтээл боллоо

Universal-ийн гүйцэтгэх захирал “Fast and Furious” цувралын хамгийн хөгжилтэй хэсгийг хараад харамсдагаа хэллээ

Universal-ийн гүйцэтгэх захирал “Fast and Furious” цувралын хамгийн хөгжилтэй хэсгийг хараад харамсдагаа хэллээ