in ,

Антонио Рюдигер гуяны бэртлийн улмаас 12 долоо хоногийн завсарлага авах магадлалтай

Антонио Рюдигер гуяны бэртлийн улмаас 12 долоо хоногийн завсарлага авах магадлалтай

Антонио Рюдигер 12 долоо хоног талбайд гарахгүй

Реал Мадридын хамгаалагч Антонио Рюдигер гуяны булчиндаа гэмтэл авсны улмаас 10-12 долоо хоног тоглолтод оролцох боломжгүй боллоо. Тэрээр Германы шигшээ багийн тоглолтуудаас буцаж ирсний дараа багийн бэлтгэлийн үеэр гэмтсэн бөгөөд клубын эмнэлгийн шинжилгээгээр зүүн хөлийн rectus femoris булчинд гэмтэл тогтоогджээ.

Хэдийгээр клуб түүний талбайд эргэн гарах товч хугацааг зарлаагүй ч, Испанийн хэвлэлүүдийн мэдээлснээр 12 долоо хоног талбайд гарахгүй байх магадлалтай гэжээ. Ийнхүү Рюдигер 12-р сарын 7-нд Сельта Вигоны эсрэг тоглолт хүртэл талбайд гарахгүй байх төлөвтэй байна.

Тэрээр улирлын эхний Эль Класико, Атлетико Мадридтай хийх дерби тоглолт болон Ливерпүүл, Ювентустай хийх Аваргуудын лигийн таван тоглолтыг өнжих нь тодорхой болжээ.

Реал Мадрид шинэ улирлыг амжилттай эхлүүлж, Шаби Алонсо дасгалжуулагчийн удирдлага дор гурван дараалсан ялалт байгуулсан бөгөөд энэ бямба гарагт Реал Сосьедадтай тоглох хуваарьтай байна.

Эх сурвалж: 101greatgoals.com

What do you think?

Европын хөлбөмбөгийн тойм: Хюлмандын эрин үе эхэлж, Байер Леверкузен анхны ялалтаа байгууллаа

Европын хөлбөмбөгийн тойм: Хюлмандын эрин үе эхэлж, Байер Леверкузен анхны ялалтаа байгууллаа

Йоэл Ромеро BKFC 80-д өрсөлдөгчөө нокаутаар буулган авлаа

Йоэл Ромеро BKFC 80-д өрсөлдөгчөө нокаутаар буулган авлаа