in

Трамп Нью-Йоркийн Ерөнхий прокурортой холбоотой мөрдөн байцаалтын дараа холбооны прокурорыг огцруулжээ

Трамп Нью-Йоркийн Ерөнхий прокурортой холбоотой мөрдөн байцаалтын дараа холбооны прокурорыг огцруулжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийн томоохон өрсөлдөгчдөө гэмт хэрэг үүсгэх хангалттай нотолгоо олоогүйд уурлаж, Виржиниагийн зүүн дүүргийн холбооны прокурорыг огцруулахаар болсон талаар ABC News мэдээллээ.

Трампын биечлэн сонгосон холбооны прокурор Эрик Сиберт таван сарын турш Нью-Йоркийн ерөнхий прокурор Летиция Жеймсийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдийг шалгаж, 15 хүнийг байцаасан ч ипотекийн залилангийн нотолгоо олж чадаагүй байна. Жеймс өмнө нь Трамп болон түүний гэр бүлийн эсрэг 500 сая ам.долларын (1.7 их наяд төгрөг) иргэний залилангийн хэрэг үүсгэсэн билээ.

Өнөөдөр Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Трамп “Түүнийг зайлуулах ёстой, учир нь ардчилсан намынхан түүний нэрийг дэмжсэн” гэж мэдэгдэв. Эх сурвалжуудын мэдээлснээр Цагаан ордон Жеймсийн эсрэг илүү хатуу байр суурьтай прокурор томилохоор төлөвлөж байгаа аж.

Харин Жеймсийн өмгөөлөгч энэ үйлдлийг “хууль дээдлэх зарчимд ноцтой халдсан, хууль бус алхам” хэмээн тодорхойлж, “Өшөө хорслоо гүйцэлдүүлэхийн тулд хуулийг мушгин гуйвуулж, өөрт таалагдах хүмүүсийг дахин дахин томилж байгаа нь ерөнхийлөгчийн хэв маяг боллоо” гэж мэдэгдлээ.

Эцэст нь Сиберт Трампын халахаас өмнө өөрөө албан ёсоор огцорч байгаагаа мэдэгдсэн байна. Түүний удирдаж байсан холбооны прокурорын газар нь терроризм, тагнуулын хамгийн томоохон хэргүүдийг хянан шалгадаг байгууллагуудын нэг бөгөөд улс төрийн өрсөлдөгчдөө онилсон ерөнхийлөгчийн энэ шийдвэр АНУ-ын хууль сахиулах байгууллагын тогтвортой байдалд томоохон доргилт авчирлаа.

What do you think?

Чарли Киркийн аллагын талаарх мэдэгдэл: АНУ-ын улс төрийн хуваагдал, үг хэлэх эрх чөлөөний асуудлыг сөхөв

Чарли Киркийн аллагын талаарх мэдэгдэл: АНУ-ын улс төрийн хуваагдал, үг хэлэх эрх чөлөөний асуудлыг сөхөв

Хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын хэрэгслийн хариултууд ихэвчлэн алдаатай байдаг

Хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын хэрэгслийн хариултууд ихэвчлэн алдаатай байдаг