in ,

Флик: Барселона Рашфордыг заавал авах ёстой байсан

Манчестер Юнайтедын зээлээр тоглож буй довтлогч анхны гоолоо орууллаа.

Флик: Барселона Рашфордыг заавал авах ёстой байсан

Барселона Маркус Рэшфордыг зээлээр авсан нь том боломж гэж Флик үзэж байна

Барселонагийн шинэ дасгалжуулагч Ханси Флик энэ зун Манчестер Юнайтедээс Маркус Рэшфордыг зээлээр авах боломжийг гаргууд олзолсон тухайгаа онцоллоо.

Английн шигшээ багийн тоглогч Рэшфорд Ньюкаслын эсрэг Аваргуудын лигийн тоглолтод Барселонагийн төлөө анхны гоолоо оруулж, баг нь 2-1 гэсэн гоолын харьцаагаар ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний хоёр дахь гоол нь онцгой ур чадварыг илтгэж, Фликийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.

27 настай тоглогчийг улирлын турш зээлээр авах боломж гарсан нь гайхмаар зүйл байв уу гэдэг асуултад Флик:

“Тийм боломж гарсан даруйд л бид ‘Үүнийг заавал хийх ёстой’ гэж шийдсэн,” хэмээн хариулжээ.

Флик зээллийн өмнө Рэшфордтой хувиараа холбогдож, “Би чамайг багтаа авахыг үнэхээр хүсэж байна” гэж хэлсэн аж. Тэрээр Рэшфордыг “гайхалтай тоглогч” хэмээн үнэлсэн байна.

Хэдийгээр энэ улиралд Английн шигшээ багийн төлөө Сербитэй хийсэн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод торгуулийн цохилтоор ганцхан гоол оруулаад байсан ч Рэшфорд Ньюкаслын эсрэг 58 дахь минутад Жюль Кундегийн дамжуулалтыг овсгоотой ашиглаж, тоглолтын эхний гоолыг оруулсан.

Флик:

“Энэ бол зөвхөн эхлэл. Тэр дараагийн алхмуудаа хийх ёстой. Ньюкаслын эсрэг эхний тоглолтод хоёр гоол оруулсан нь итгэл найдвар сэргээсэн чухал мөч байлаа. Тэр өөртөө итгэлтэй болж, талбай дээр ямар тоглогч болохоо дахин харуулж чадсан,” хэмээн онцолсон юм.

Рэшфорд Сент Жеймс Паркд эргэн ирж, шийдвэрлэх тоглолтод гоол оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр TNT Sports-д өгсөн ярилцлагадаа:

“Би энд багтаа ялалт авчрахын төлөө, өөрийгөө улам хөгжүүлэхийн төлөө ирсэн” гэжээ.

Испанид өнгөрүүлж буй эхний долоо хоногуудаа дүгнэхдээ тэр:

“Энэ бол гайхалтай туршлага. Би үргэлж Барселонагийн тоглолтыг биширч ирсэн. Манай үеийнхэн багаасаа тэднийг үзэж өссөн шүү дээ. Гайхалтай хөлбөмбөг, гайхалтай тоглогчид. Одоо бид аль болох олон ялалт байгуулахыг хүсэж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: 101 Great Goals

What do you think?

OpenAI чатботууд яагаад зориудаар худал хэлж, хүнийг төөрөгдүүлдэг вэ?

OpenAI чатботууд яагаад зориудаар худал хэлж, хүнийг төөрөгдүүлдэг вэ?

The MongolZ баг Liquid-ийг хожиж, FPG 2 тэмцээний финалд шалгарлаа

The MongolZ баг Liquid-ийг хожиж, FPG 2 тэмцээний финалд шалгарлаа