in

Harry Styles Берлиний марафоныг 3 цагийн дотор тууллаа

Марафон гүйгчдийн хувьд 3 цагийн дотор барианд орно гэдэг бол онцгой тэсвэр, хүсэмжит амжилт юм.

Harry Styles Берлиний марафоныг 3 цагийн дотор тууллаа

Harry Styles Берлиний марафонд гурван цагийн дотор замаа туулжээ

Алдарт дуучин Harry Styles Берлиний марафонд оролцож, гурван цагийн дотор амжилттай барианд оржээ. Тэрээр 9-р сарын 21-ний Ням гарагт болсон энэхүү тэмцээнд 55,000 орчим гүйгчдийн нэг болж оролцсон бөгөөд замаа 2 цаг, 59 минут, 13 секундэд туулсан байна. Энэ нь олон марафон сонирхогчдын хувьд томоохон амжилтад тооцогдох үзүүлэлт юм.

Марафоны зохион байгуулагчид Harry Styles-ийн оролцсон тухай мэдээллийг баталгаажуулсан бөгөөд орон нутгийн Der Tagesspiegel сонин анх түүний оролцоог ил болгожээ. Тэрээр өөрийгөө Sted Sarandos гэх нэрээр бүртгүүлсэн бөгөөд толгойн боолт, нарны шил зүүсэн байсан аж.

Der Tagesspiegel өмнө нь түүнийг Берлинд бэлтгэл хийж байсныг мэдээлж байсан. Харин уралдааны дараа тэрээр Паралимпийн наадмын хоёр удаагийн аварга Richard Whitehead-тэй хамт зургаа авахуулсан байна. Whitehead энэ жил нийт 20 марафонд оролцох зорилготойгоо Instagram хуудсандаа хуваалцжээ.

Harry Styles сүүлийн саруудад тогтмол гүйж, бэлтгэл хийж буйгаа олон нийтэд харуулсан байдаг. Түүнийг өнгөрсөн сард Лондонгийн Hyde Park-д гүйж байхыг хүмүүс харсан тухай мэдээлсэн. Тэрээр өмнө нь Токиогийн марафонд оролцож, 6,010-р байрт орсон бол энэ удаа Берлинд илүү сайн амжилт гаргаж чаджээ.

Harry Styles спортын төдийгүй хөгжмийн ертөнцөд ч амжилтаар дүүрэн. Түүний анхны цомог Harry Styles нь АНУ-ын Billboard 200 болон Их Британи зэрэг олон улсын жагсаалтыг тэргүүлсэн бол хоёр дахь цомог Fine Line (2019) нь Grammy шагналт Watermelon Sugar дууг багтаасан билээ.

📌 Эх сурвалж: Billboard

What do you think?

Ухаалаг нүдний шилний талаар ярилцах цаг ирлээ

Ухаалаг нүдний шилний талаар ярилцах цаг ирлээ

Рубен Диаш: Арсеналтай тэнцсэн ч бид тоглолтыг хяналтдаа байлгасан

Рубен Диаш: Арсеналтай тэнцсэн ч бид тоглолтыг хяналтдаа байлгасан