Том Холландын гэмтэл “Spider-Man: Brand New Day” киноны зураг авалтыг түр зогсоолоо
Том Холланд саяхан зураг авалтын үеэр гэмтэл авч, түүний оролцож буй “Spider-Man: Brand New Day” кино түр хугацаанд завсарлага авах боллоо. Найруулагч Destin Daniel Cretton-ы удирдаж буй энэхүү төслийн завсарлагын талаар The Hollywood Reporter анх мэдээлжээ.
Кино багийн зүгээс уг шийдвэрийг Холландын “хөнгөн тархины доргилт” гэх гэмтэлд зориулж долоо хоног амрах боломж олгох зорилгоор гаргасан бөгөөд түүнийг түргэхэн эдгэрэх хүртэл зураг авалтыг зогсоохоор шийдвэрлэсэн байна. Гэсэн хэдий ч Холланд өөрийн Brother’s Trust буяны байгууллагын үйл ажиллагаанд оролцож амжсан тухай мэдээлж байна.
Зураг авалтын түр саатал нь киноны албан ёсны нээлтийн хугацаанд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа бөгөөд Sony Pictures болон Marvel Studios-ийн хамтарсан бүтээл болох энэхүү кино 2026 оны 7-р сарын 31-нд үзэгчдийн хүртээл болох төлөвтэй хэвээр байна. Энэ нь “Питер Паркер хэн болохыг хэн ч мэдэхгүй” шинэ ертөнцийн үргэлжлэл болох юм.
Киноны үйл явдлын талаар албан ёсоор ил болгоогүй ч, үзэгчдийн танил MJ (Зендая), Нед (Жейкоб Баталон) нар эргэн ирэх бол Marvel Cinematic Universe-ийн шинэ болон хуучин дүрүүд цуглах төлөвтэй байна. Тухайлбал, Жон Бернтал “Punisher” буюу Фрэнк Каслын дүрээр, Марк Руффало “Hulk”-ийн дүрээр эргэн ирэх бол Better Call Saul-ын жүжигчин Майкл Мандо “Spider-Man: Homecoming” киноны Scorpion дүрээ дахин бүтээнэ. Түүнчлэн Stranger Things-ийн од Сэди Синк, Severance киноны Emmy шагналт жүжигчин Трамелл Тиллман нар нууцлаг шинэ дүрүүдийг бүтээхээр сонгогджээ.
Эх сурвалж: Gizmodo