in

Дэлхийн II дайны сураггүй болсон USS Quincy хөлөг онгоц олон жилийн дараа дахин олдлоо

Дэлхийн II дайны сураггүй болсон USS Quincy хөлөг онгоц олон жилийн дараа дахин олдлоо

Дэлхийн II дайны үеийн USS Quincy хөлөг онгоцны олдвор дахин илэрлээ

Дэлхийн II дайн бол тэнгэрт, газарт, далайд өрнөсөн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөнүүдийн нэг байлаа. Тухайн үеийн хязгаарлагдмал судалгааны нөхцөл, техник технологиос шалтгаалан олон хөлөг онгоцны үлдэгдэл өнөөг хүртэл олдоогүй буюу маш ховор тохиолдлоор бүртгэгдсэн байдаг. Тэдгээрийн нэг нь АНУ-ын Тэнгисийн цэргийн New Orleans ангиллын USS Quincy хөлөг онгоц юм. Энэхүү хөлөг 1942 онд живсэнээс хойш бараг үзэгдээгүй хэвээр байв.

USS Quincy-г анх 1992 онд нэрт далайн археологич доктор Роберт Баллардын удирдсан судалгааны баг олж илрүүлж байсан. Харин 33 жилийн дараа, 2025 онд Exploration Vessel Nautilus багийнхан энэхүү олдворыг дахин очиж судалжээ. Guadalcanal орчмын археологийн экспедицийн хүрээнд тэд усан доорх камер, тоног төхөөрөмжөөр Quincy хөлгийн үлдэгдлийг өндөр нарийвчлалтайгаар бичиж, түүхийн хувьд хосгүй дүрслэл бүтээсэн байна.

Nautilus хөлгийн баг Quincy-гийн их буу болон удирдлагын гүүр зэрэг гол хэсгүүдийг баримтжуулсан бөгөөд EVNautilus YouTube сувгаар уг төслийн дүрс бичлэг, зураглалыг олон нийтэд хүргэжээ. Технологийн хөгжил, шинэ судалгааны аргачлалын ачаар энэ хөлөг онгоц дахин “зочид хүлээн авсан” гэхэд хилсдэхгүй. Уг дүрс бичлэг нь хөлгийн түүх, түүний сүйрлийг улам тодруулж, сонирхолтой байдлаар хүүрнэж өгч байна.

USS Quincy хөлгийн түүх болон хэрхэн живсэн тухай

USS Quincy нь 1930-аад оны дунд үед Массачусетс мужийн Quincy хотод баригдаж, 1936 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн флотод албан ёсоор нэгдсэн юм. Анх Испанийн иргэний дайны үеэр Испанийн эрэг орчимд үүрэг гүйцэтгэж байсан энэ хөлөг хожим эх орондоо буцаж ирэн засвар, шинэчлэлт хийлгэсэн бөгөөд Дэлхийн II дайны эхэн үед илүү идэвхтэй оролцож эхэлсэн.

1942 оны наймдугаар сарын 9-ний өдөр, Quincy Флорида арал болон Саво арлын хооронд эргүүл хийж байх үедээ Японы тэнгисийн хүчний гэнэтийн дайралтад өртсөн байна. Хүчтэй галын дор зэвсэг нь устгагдаж, хөлгийн их биед хүнд гэмтэл учирснаар богино хугацаанд живжээ. Энэ эмгэнэлт үйл явдлын улмаас 379 багийн гишүүн амь үрэгдэж, 650 хүн аврагдсан ч тэдний 220 нь хүнд болон хөнгөн шарх авсан байв.

АНУ-ын Тэнгисийн цэргийн түүхэнд нэрээ үлдээсэн олон хөлөг онгоцны нэг болох USS Quincy нь зөвхөн далайн гүнд үлдээгүй, түүний түүх, баатарлаг багийн дурсамж өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна.

Эх сурвалж: SlashGear

What do you think?

NBA-ийн болон UConn-ийн тоглогч асан Бен Гордонд холбогдох эрүү үүсэх хэргийн асуудлууд цуцлагджээ

NBA-ийн болон UConn-ийн тоглогч асан Бен Гордонд холбогдох эрүү үүсэх хэргийн асуудлууд цуцлагджээ