Винисиус Жуниорын гайхалтай гоол Реал Мадридыг ялалтад хүргэлээ
Реал Мадрид Ла Лигийн долоо дахь тоглолтоо дараалан хожиж, Винисиус Жуниорын гайхалтай гоолын ачаар Леванте-г 4-1 гэсэн гоолын харьцаагаар буулган авлаа. Тэрээр энэ гоолоо багийнхаа хуучин хамтрагч Лука Модричоос урам авч хийсэн гэж гэжээ.
Винисиусын гайхалтай цохилт
Бразилийн жигүүрийн тоглогч Винисиус баруун хөлийн гадна талаар цохилт хийж, бөмбөгийг хаалганы алсын буланд оруулсан нь тоглолтын 28 дахь минутад Реал Мадридыг тэргүүлэлд гаргасан юм. Удалгүй Франко Мастантуоно гоол нэмэн, эхний хагасын төгсгөлд тэргүүллийг хоёр дахин өсгөлөө.
Мбаппегийн Паненка
Левантегийн Этта Эйонг 54 дэх минутад нэг гоол буцаасан ч, Килиан Мбаппе 64 дэх минутад Паненка маягаар торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж, хоёр минутын дараа дахин нэг гоол оруулснаар тоглолтын эцсийн үр дүнг 4-1 болгож тогтоов.
“Миний хийсэн хамгийн үзэсгэлэнтэй гоолуудын нэг”
Винисиус тоглолтын дараа RM TV-д ярилцлага өгөхдөө:
“Би энэ төрлийн цохилтод сайн. Лука Модричоос сурсан. Энэ бол миний хийсэн хамгийн үзэсгэлэнтэй гоолуудын нэг гэж бодож байна” хэмээв.
Лука Модрич Реал Мадридтай Ла Лигт 4, Аваргуудын лигт 6 удаа түрүүлсэн бөгөөд 13 жилийн дараа Милан клубт нэгдсэн юм.
Реал Мадрид цуврал ялалтаа үргэлжлүүллээ
2025/26 оны улирлын Ла Лигийн эхний долоон тоглолтдоо бүгдэд нь хожсон цорын ганц баг бол Реал Мадрид байна. Хоёрдугаар байрт бичигдэж буй Барселона ирэх пүрэв гарагт Овьедотой тоглохоор байна.
Хаби Алонсо тэргүүтэй Реал Мадрид дараагийн тоглолтоо ирэх бямба гарагт Атлетико Мадридын талбайд хийх бөгөөд Винисиус хэлэхдээ:
“Бид бага зэрэг амарч, энэ ялалтаа тэмдэглэх хэрэгтэй. Багийн эв нэгдэл, хамгаалалт, хамтын ажиллагаа гайхалтай байна. Бид ингэж үргэлжлүүлж чадвал, том зүйлсийг бүтээж чадна.”
Багийн бүрэлдэхүүн
Реал Мадрид:
- Гарааны бүрэлдэхүүн: Тибо Куртуа, Фран Гарсиа, Раул Асенсио, Дани Себальос, Дин Хуйсен, Франко Мастантуоно, Арда Гулер, Альваро Каррерас, Федерико Вальверде, Килиан Мбаппе, Винисиус Жуниор
- Сэлгээ: Дани Карвахал, Эдер Милитао, Давид Алаба, Жүүд Беллингхэм, Эдуардо Камавинга, Эндрик, Родриго, Андрий Луннин, Орельен Тчуамени, Гонзало Гарсиа, Брахим Диас, Давид Хименес
Леванте:
- Гарааны бүрэлдэхүүн: Мэтью Райан, Жереми Толян, Унаи Элгезабал, Адриан де ла Фуенте, Диего Пампин, Карлос Альварес, Унаи Венседор, Ориол Рей, Жон Оласагасти, Этта Эйонг, Иван Ромеро
- Сэлгээ: Пабло Кампос, Матиас Морено, Алан Маттурро, Рожер Брюге, Пабло Мартинез, Хосе Луис Моралес, Годуин Коялипоу, Кервин Арриага, Виктор Гарсиа, Икер Лосада, Карлос Эспи, Ману Санчес
Эх сурвалж: 101 Great Goals