CS2-ийн хөдөлгөөний алдааг шийдвэрлэв: Дуран, налуу замтай холбоотой асуудлуудыг шинэчлэлтээр заслаа
Counter-Strike 2 тоглоомын хөдөлгөөн нь тоглогчийн гүйцэтгэлд шууд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг. Харин сүүлийн долоо хоногуудад тоглогчдыг бухимдуулж байсан хоёр гол алдааг Valve 9-р сарын 24-ний шинэчлэлтээр зассан байна.
Дуран ашиглах үед хөдөлж чадахгүй болох алдаа
9-р сарын 17-нд гарсан шинэчлэлтээс хойш тоглогчид дуран (scope) ашиглах үед хөдөлж чадахгүй болох ноцтой асуудал үүссэн. Энэ талаар FaZe Clan-ийн тоглогч Робин “ropz” Куул, Фалконс багийн Николо “NiKo” Ковач нар анхааруулсан бөгөөд тэдний зүгээс олон удаа шүүмжлэл илэрхийлж байв.
Been happening to me on all maps, it’s a new feature 🙃
— ropz (@ropz) September 19, 2025
Энэ алдаанд өртсөн тоглогчид дуран нээсэн үедээ WASD товчлуурууд ажиллахгүй болж, хөдөлгөөн хийх боломжгүй болдог байжээ. Valve энэхүү асуудлыг шинэчлэлтийн хүрээнд зассан байна.
Налуу замаар алхах үед хурд хэтэрхий багасах
Мөн Nuke, Mirage, Inferno зэрэг газрын зургууд дээр налуу замаар дээш алхах үед тоглогчийн хөдөлгөөний хурд хэт удааширч байсан асуудал ч засагджээ. Энэ нь Ramp rush хийх болон spawn-оос хурдан гарч байрлал эзлэх үед саад болдог байв.

Тоглогчид налуу зам дээр “Гулгаж” байгаа мэт сэтгэгдэл төрж, тоглолтын үед цаг хугацаа алдах тохиолдол их гардаг байсан бөгөөд энэ ч мөн шинэчлэлтийн хүрээнд шийдэгдсэн байна.
Гэвч зарим асуудал хэвээр үлдэв
Гэсэн ч Фалконс багийн NiKo-ийн онцолж буй бас нэгэн асуудал counter-strafing болон crouch-peeking хийх үед тоглогч зогсож чадахгүй, буудалт хийсний дараа ухарч зугтах боломжгүй болох, одоогоор хэвээр байгаа бөгөөд Valve энэ талаар шинэчлэлтийн тэмдэглэлд дурдаагүй байна.
Энэхүү асуудал нь StarLadder Budapest Major тэмцээний эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж буй энэ үед багуудад чухал ач холбогдолтой тул олон тоглогч Valve-оос хурдан шийдэл хүлээж байна.
Эх сурвалж: esports.net