in

Яагаад жил ирэх тусам сар дэлхийгээс холдож байгааг физикчид тайлбарлалаа

Судлаачид сар руу тусгасан лазерын туяаг сансрын аппарат болон сансрын нисэгчдийн байрлуулсан тольнуудаас ойж буцах хугацааг хэмжин сарны зайг тогтоодог.

Яагаад жил ирэх тусам сар дэлхийгээс холдож байгааг физикчид тайлбарлалаа

Сар жил бүр Дэлхийгээс холдож байна

Сар Дэлхийг тойрон эргэх явцдаа жил бүр 3.8 см орчим холдож байдаг. Энэ нь маш удаан, аажмаар явагддаг үйл явц юм. Гэхдээ энэ нь бидний амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй хэдий ч эрдэмтдэд Сар, Дэлхий хоёрын харилцан үйлчлэлийг ойлгоход чухал мэдээлэл болдог.

Сарны зайг хэрхэн хэмждэг вэ?

Сарны зайг хэмжихийн тулд эрдэмтэд саран дээр байрлуулсан тусгай толь руу лазер гэрэл тусгаж буцааж ирэх хугацааг нарийн тооцдог. Ингэснээр гэрэл хэдэн мянган километр зам туулж ирж, буцаж очих хугацаанд үндэслэн Сар хэр хол байгааг хэмждэг юм.

Сар ихэвчлэн Дэлхийгээс 385,000 км орчим зайд эргэдэг боловч тойрог зам нь төгс дугуй биш тул зай нь 20,000 км орчим хэлбэлздэг. Тиймээс зарим үед сар арай илүү том, тод харагдах ба энэ үзэгдлийг “Супер сар” гэж нэрлэдэг.

Сар яагаад холдож байгаа вэ?

Энэ нь бүхэлдээ таталцлын хүчтэй холбоотой. Сарны таталцлын нөлөөгөөр Дэлхий дээр далайн түрлэг үүсдэг бөгөөд үүнийг хоёр талд үүсэх “усан булцуу” гэж ойлгож болно. Дэлхий эргэх явцад эдгээр булцуу сар руу чиглэсэн чиглэлээ хадгалсаар байдаг. Булцуу нь сарны орбитын төв рүү татахын зэрэгцээ ялимгүй урагш татаад байдаг нь Сарыг бага багаар Дэлхийгээс холдуулдаг шалтгаан болдог.

Жишээ нь, Нью-Йорк эсвэл Лос Анжелес хотын эрэг дээр усны түвшин 1.5 метр орчим хэлбэлздэг. Энэ мэт шингэн массын хөдөлгөөн нь Сарны орбитод бага багаар нөлөөлж байдаг.

Энэ өөрчлөлт бидэнд нөлөөлөх үү?

Сар холдсоор байх тусам түүний эргэх хурд нэмэгддэг. Үүний улмаас Дэлхий Сарны хурдыг тэнцвэржүүлэх гэж эргэлтийн хурдаа аажмаар бууруулдаг. Энэ нь өдөрт нэмэгдэж буй хугацааг үүсгэдэг. Гэвч энэ өөрчлөлт маш удаан явагддаг: өдөр жилд дөнгөж 0.000015 секундээр л уртсаж байна.

Иймээс ойрын хэдэн сая жилд бид нар хиртэлт, далайн түрлэг, 24 цагийн өдрүүдээ үргэлжлүүлэн мэдрэх болно.

Өнгөрсөнд хугацаанд сар бидэнд илүү ойр байсан уу?

Тийм. 4.5 тэрбум жилийн өмнө Сар Дэлхийд илүү ойр байсан. Эрдэмтдийн үзэж байгаагаар залуу Дэлхий Ангарагтай төстэй биеттэй мөргөлдсөний дараа сансарт хаягдсан их хэмжээний материалаас Сар бий болсон. Тухайн үед Сар тэнгэрт маш том, тод харагддаг байсан гэж үздэг.

Палеонтологичид болон одон орон судлаачдын судалгаагаар 70 сая жилийн өмнө буюу үлэг гүрвэлийн үед өдөр 23.5 цаг байжээ. Энэ нь Сар илүү ойр байсныг нотолж байгаа юм.

Ирээдүйд юу болох вэ?

Хэдэн тэрбум жилийн дараа Сар Дэлхийгээс бүрэн сална гэж үү? Теоретикийн хувьд, тийм. Хэрвээ Сарны орбит Дэлхийн эргэлтийн хурдаас илүү хурдтай болж, хоёр биет таталцлын хувьд “түгжигдсэн” байдалд хүрвэл Сар холдохоо болино.

Гэхдээ ийм зүйл болохгүй. Учир нь нэг тэрбум жилийн дараа Нар илүү халуун болж, далайг ууршуулна. Далай байхгүй бол таталцлын булцуу ч байхгүй болно. Эцэст нь Нар улаан аварга болж тэлэхэд Дэлхий, Сар хоёрыг устгах магадлал өндөр.

Дүгнэлт

Сар Дэлхийгээс жилд 3.8 см-ээр холдож байгаа нь асар их хугацааны дараа л мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх өөрчлөлт юм. Харин одоо бидний хийх зүйл бол тэнгэрт гэрэлтэх сарыг бишрэн харах, нар хиртэлт, далайн түрлэгийн үзэгдлийг судалж, байгалийн гайхамшигт хөдөлгөөний нарийн учрыг танин мэдэх явдал билээ.

Эх сурвалж: Space.com

What do you think?

Яагаад таны тархины хоёр тал хөдөлж буй зүйлсийг харах үүргийг зэрэг гүйцэтгэдэг вэ?

Яагаад таны тархины хоёр тал хөдөлж буй зүйлсийг харах үүргийг зэрэг гүйцэтгэдэг вэ?

Европын тойм: Кэйн дээд амжилт эвдэж, Баварид ялалт авчирлаа, Марсель Лиг 1-ийг тэргүүлж эхэллээ

Европын тойм: Кэйн дээд амжилт эвдэж, Баварид ялалт авчирлаа, Марсель Лиг 1-ийг тэргүүлж эхэллээ