Кэйн Байернд түүхэн гоол оруулж, дээд амжилт эвдлээ
Харри Кэйн Бундеслигийн ногоон талбайд ээлжит түүхэн гоолоо оруулж, Байерн Мюнхен улирлынхаа төгс гарааг үргэлжлүүлэн Вердер Бременийг 4-0 гэсэн гоолын харьцаагаар бут ниргэлээ.
Жонатан Та 22 дахь минутад Майкл Олисегийн доогуур дамжуулалтаар эхний гоолыг оруулсан бол, Кэйн эхний хагасын төгсгөлд Марко Фридлыг унагаж, торгуулийн цохилтоор оноог нэмэгдүүлэв.
1️⃣0️⃣4️⃣ Games
— FC Bayern (@FCBayernEN) September 26, 2025
1️⃣0️⃣0️⃣ Goals
Simply magnificent from Harry Kane! 💪🏴 pic.twitter.com/pyejUja2nS
Гэвч гол мөч 65 дахь минутад ирсэн юм. Кэйн хаалганы баруун доод буланг онилж, Байерны төлөө 100 дахь гоолоо бүртгүүлэв. Тэрбээр ердөө 104 тоглолт хийж, Европын шилдэг таван лигийн хүрээнд хамгийн хурдан 100 гоол оруулсан тоглогч болов. Өмнөх амжилтыг Эрлинг Хааланд болон Кристиано Роналдо нар 105 тоглолтод тогтоож байв.
Тоглолтын төгсгөлийг Конрад Лаймер төгөлдөр дуусгаж, торгуулийн гаднаас хүчтэй цохилт хийснээр Байерны гайхалтай үдшийг бүрэн бүтэн болголоо.
Страсбург 1 – 2 Марсель
Марсель Лиг 1-ийн хүнд тоглолтонд Страсбургийг 2-1 гэсэн гоолын харьцаагаар буулган авч, 12 оноотой багуудын тэргүүнд гарлаа.
Парис Сен-Жерменийг хожсон өндөр сэтгэлзүйтэй Марсель эхний хагаст Эммануэл Эмегхагийн гоолыг оффсайд гэж хүчингүй болгуулсан ч, хоёрдугаар хагаст тэр л дахин оноо бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Эмегха урт дамжуулалтыг хөөж, Абдул Уаттарад дамжуулан нээлтийн гоолыг бүтээлээ. Тус гоолыг анх оффсайд гэж үзсэн ч эцэст нь зөвшөөрөв.
Пьер-Эмерик Обамеянг 78 дахь минутад тооны харьцааг тэнцүүлж, хаалгачийг дээгүүр цохин гоол оруулсан. Харин 91 дэх минутад Майкл Мурилло хожлын гоолыг хийж, Марсельд урвуу эргэлтээр чухал ялалт авчирлаа.
Марсель 12 оноотой таван багийн тэргүүнд бичигдэж байна. ПСЖ, Монако, болон Лион зэрэг багууд энэ амралтын өдрүүдэд оноогоор гүйцэж түрүүлэх боломжтой хэвээр байна.
Эх сурвалж: 101greatgoals