Анже Постекоглугийн анхны ялалт хойшлогдсоор байна
Анже Постекоглу Ноттингем Форестийн менежерийн хувиар анхны ялалтаа авч чадаагүй хэвээр байна. Түүний удирдсан баг Сити Граунд цэнгэлдэхэд болсон анхны тоглолтдоо Сандерлендад 0-1 гэсэн гоолын харьцаатай хожигдлоо.
Тоглолтын цорын ганц гоолыг 38 дахь минутад Омар Альдерете хийсэн. Тэрээр Гранит Жакагийн чөлөөт цохилтыг толгойгоороо хаалга руу чиглүүлж, хаалгач Мац Селсийг ялж чадсан юм.
Форест хоёрдугаар хагас эхэлснээр илүү идэвхтэй тоглож, тоглолтын хэмнэлийг өөрийн талд эргүүлж чадсан ч, хэд хэдэн боломжийг Сандерлендын хаалгач Робин Роефс мэргэжлийн түвшинд хааж, зочдыг давуу байдалд үлдээлээ.
GET INNNNNNNNNNNNNN!!!! 😍#NFOSUN pic.twitter.com/1vKBO5SjEY
— Sunderland AFC (@SunderlandAFC) September 27, 2025
Тоглолтын төгсгөлд, сүүлчийн 10 минутад Форест тун аюултай боломжоо алдав. Крис Вүүд Омар Хатчинсоны дамжуулалтыг хэдхэн метрийн зайнаас толгойгоороо цохихдоо хаалганы хажуугаар гаргаж, багийнхаа хамгийн том боломжийг алдсан юм.
Энэ алдаа Форестод үнэтэй туссан. Харин Сандерленд энэ улиралд анхны зочин тоглолтдоо ялалт байгуулж, Премьер лигийн хүснэгтэд 3-р байр руу дэвшлээ. Ингэснээр Регис Ле Брисийн баг дээд лигт эргэн ирсэн хурдаа хадгалж буйгаа бататгалаа.
Харин Форестийн хувьд Пүрэв гарагт болох Европын лигийн Мидтьюлландын эсрэг тоглолтын өмнө хүснэгтийн 16-р байранд үлдэж байна. Постекоглугийн удирдлага дор багийн хожилгүй цуврал таван тоглолт болоод байна.
📌 Эх сурвалж: 101GreatGoals.com