in ,

OpenAI видео үүсгэгч Sora 2 аппликешнийг нийгмийн сүлжээний функцтэйгээр танилцууллаа

OpenAI албан ёсоор Sora 2 видеог бүтээгч шинэ хувилбараа танилцууллаа. Энэ удаад хэрэглэгчид зөвхөн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн видеог үзэхээс гадна бусад хэрэглэгчийн контентыг сошиал фийд хэлбэрээр гүйлгэн харж, харилцан үйлдэл хийх боломжтой болжээ.

OpenAI видео үүсгэгч Sora 2 аппликешнийг нийгмийн сүлжээний функцтэйгээр танилцууллаа

OpenAI хиймэл оюун ухаанаар бүтээсэн шинэ видео загвараа танилцууллаа

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээгдсэн видео бичлэгүүд улам бүр бодитой болж байна. OpenAI компани Мягмар гарагт шинэ үеийн аудио болон видео үүсгэх чадвартай хиймэл оюун ухааны загвар болох Sora 2-ыг албан ёсоор танилцууллаа. Энэхүү загварын нээлт нь AI-аар бүтээсэн видео контентыг хуваалцах боломжтой шинэ нийгмийн сүлжээний аппликейшн-ийн хамт хийгдэж буй бөгөөд хэрэглэгчид хязгааргүй олон бичлэгийг үзэх боломжтой болж байна.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтманы дүрийг ашиглан Sora 2-оор бүтээсэн танилцуулгын бичлэгт уг загварыг “Хамгийн хүчирхэг төсөөллийн хөдөлгүүр” хэмээн нэрлэсэн юм. Тус компанийн мэдээлснээр, энэхүү шинэчлэл нь бодит ертөнцийн физикийн хууль, хөдөлгөөнийг нарийн бөгөөд үнэн бодитоор симуляцлахад чиглэгдсэн бөгөөд өмнөх загваруудтай харьцуулахад илүү бодитой дүрслэл, илүү ухаалаг видео үүсгэх чадвартай болжээ.

Sora 2 нь нэг л өгөгдлөөс олон төрлийн бичлэг үүсгэх чадвартай болсон бөгөөд хэрэглэгчийн зааврыг илүү сайн ойлгож, дагаж биелүүлэх чадвартай болсон нь онцлог аж.

Хувийн дүр ашиглах боломж бүхий шинэ апп

Шинэчлэлийн нэг чухал хэсэг нь Sora аппликейшн юм. Энэхүү апп нь Sora загвараар бүтээгдсэн видео бичлэгүүдийг харуулах бөгөөд хэрэглэгчид өөрсдийн дүрийг “камео” функцээр бичлэгт ашиглуулж чадна. Үүний тулд хэрэглэгч өөрийн дүрийг баталгаажуулсан бичлэг илгээх шаардлагатай бөгөөд бусад хэрэглэгчид тухайн дүрийг бичлэгт ашиглах боломжтой болно.

OpenAI энэ тал дээр хэрэглэгчийн хувийн нууц, хяналтыг онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдсэн. “Таны дүрийг хэн ашиглахыг зөвхөн та шийднэ. Мөн хүссэн үедээ энэ эрхийг цуцалж, бичлэгийг устгах боломжтой” гэжээ.

Мөн өсвөр насны хэрэглэгчдэд зориулан хатуу хязгаарлалт тогтоосон бөгөөд тэдний үзэх бичлэгийн тоо болон дүр ашиглах боломжийг өдөр тутмын байдлаар хязгаарлах юм байна.

Эхний ээлжинд АНУ, Канадын хэрэглэгчдэд

OpenAI Sora аппликейшнийг “Хариуцлагатайгаар нэвтрүүлж байна” гэж тодотгосон. Хэрэглэгчид өөрсдийн сонирхолд нийцсэн бичлэгийг үзэх боломжтой бөгөөд энэхүү платформ нь тэдний цагийг хэмнэх, чанартай контент үзэхэд чиглэгдсэн аж. Одоогоор аппликейшн үнэгүй ашиглах боломжтой бөгөөд АНУ болон Канадын хэрэглэгчдэд урилгаар нээгдсэн байна. Цаашид бусад бүс нутагт нэвтрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд Sora 2 загвар нь ChatGPT Pro ($200/сар) хэрэглэгчдэд зориулагдсан хувилбарын нэг хэсэг болж байна.

Эх сурвалж: gizmodo

What do you think?

Жонатан Куминга Голдэн Стэйт Уорриортой 2 жилийн, 48.5 сая ам.долларын гэрээнд тохиролцсон гэж эх сурвалжууд мэдээллээ

Жонатан Куминга Голдэн Стэйт Уорриортой 2 жилийн, 48.5 сая ам.долларын гэрээнд тохиролцсон гэж эх сурвалжууд мэдээллээ

Илон Маскийн Wikipedia-д өрсөлдөх оролдлого бүтэлгүйтлээр төгсөх үү?

Илон Маскийн Wikipedia-д өрсөлдөх оролдлого бүтэлгүйтлээр төгсөх үү?