in ,

Ливерпулийн хаалгач Алиссон зургаан долоо хоног тоглолтод оролцохгүй

Сүүлийн хэдэн долоо хоногт тоглолтын форм тааруу байгаа Ливерпүүлд энэ нь дахин нэг том гарз боллоо.

Ливерпулийн хаалгач Алиссон зургаан долоо хоног тоглолтод оролцохгүй

Ливерпүүл баг Аллисонгүйгээр зургаан долоо хоног тоглоно

Ливерпүүлийн гол хаалгач Аллисон хөлний булчингаа гэмтээж, зургаан долоо хоног талбайд гарах боломжгүй болсон талаар The Athletic мэдээлжээ.

Галатасарай багтай хийсэн тоглолтын үеэр тэрээр Виктор Осимхений хаалга руу хийсэн цохилтыг хаахдаа бэртэл авч, хоёрдугаар хагасын 11 дэх минутад талбайг орхисон юм. Бразилын шигшээ багийн хаалгачийг Истанбулд Жиорги Мамардашвили орлож, Гүржийн хаалгач багийн гарааны бүрэлдэхүүнд тоглох болсон байна.

Тоглолтын дараа RAMS Парк цэнгэлдэх хүрээлэнд болсон хэвлэлийн хурлын үеэр Арне Слот “Ийм байдлаар талбайг орхих нь хэзээ ч сайн мэдээ биш. Тэрээр энэ бямба гарагт тоглохгүй гэдэгт итгэлтэй байж болно” гэж мэдэгдсэн бөгөөд хэдэн долоо хоног талбайд гарахгүй нь тодорхой болжээ.

Чухал тоглолтуудыг алгасана

33 настай Аллисон Бразилын шигшээ багийн Өмнөд Солонгос, Японы эсрэг нөхөрсөг тоглолтуудад нэрлэгдээгүй байсан бөгөөд Ливерпүүл багийн дараагийн хэд хэдэн чухал тоглолтыг алгасах төлөвтэй байна.

Тэрээр 10-р сарын 19-нд Анфилд цэнгэлдэхэд Манчестер Юнайтедыг хүлээн авах Премьер лигийн тоглолт, Айнтрахт Франкфурттэй хийх Аваргуудын лигийн тоглолт, Брентфорд, Кристал Паластай хийх тоглолтууд болон Астон Виллатай хийх гэрийн тоглолтыг өнжих магадлалтай.

Мөн 11-р сарын олон улсын завсарлагааны өмнө Реал Мадридыг гэртээ хүлээн авах, Манчестер Сититэй зочлон тоглох хоёр чухал тулаанд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Слотын хувьд дахин нэг сорилт

Слотын хувьд энэ гэмтэл багийн бүрэлдэхүүнийг тогтвортой болгох гэсэн оролдлогод томоохон цохилт болж байна. Ливерпүүл баг энэ зун ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн ч тоглолтын формоо олоход бэрхшээлтэй байгаа бөгөөд Галатасарайд хожигдсон нь Кристал Паласт хожигдсоны дараах хоёр дахь дараалсан ялагдал боллоо.

📝 Эх сурвалж: 101GreatGoals

What do you think?

Amazon NBA-ийн фэнүүдэд шинэ статистик үзүүлэх хиймэл оюун ухаанаа танилцууллаа

Amazon NBA-ийн фэнүүдэд шинэ статистик үзүүлэх хиймэл оюун ухаанаа танилцууллаа

F-35 сөнөөгч онгоцууд Пуэрто Рикод байрлаж буй анхны албан ёсны зургууд нийтлэгдлээ

F-35 сөнөөгч онгоцууд Пуэрто Рикод байрлаж буй анхны албан ёсны зургууд нийтлэгдлээ