Кира Найтлигийн шинэ триллер Netflix-ийн шилдэгт жагслаа
“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од Кира Найтли гол дүрийг бүтээсэн шинэ триллер Netflix дээр гарсан даруйдаа дэлхий даяар хит болж, үзэлтээрээ тэргүүлж байна. “The Woman in Cabin 10” хэмээх энэ кино нь “Caramelo”, “KPop Demon Hunters”, “My Father, the BTK Killer” зэрэг бүтээлүүдийг ардаа орхижээ.
Кинонд Найтли сэтгүүлч Лора “Ло” Блэклокийн дүрийг бүтээж, Норвегийн фьордуудаар аялж буй тансаг хөлөг онгоцны анхны аялалд оролцох даалгавартай явдаг. Гэвч аяллын эхний шөнө тэрээр хөрш каютаас эмэгтэй хүн ус руу унаж буйг сонссоноор аймшигт нууц руу татагдан орно. Энэ нь осол байсан уу, эсвэл санаатай үйлдэл байсан уу?
“The Woman in Cabin 10” кино нь Рутиз Уэйрийн адил нэртэй бестселлер романаас сэдэвлэгдсэн бөгөөд найруулагч Саймон Стоун найруулжээ. Тэрээр зураг авалтыг Английн суваг дээр хийсэн нь “үнэхээр сорилттой” байсан гэж хэлсэн байна.
Үзэгчдийн зүгээс кинонд хоёр янзын хандлага илэрчээ. Зарим нь үйл явдлыг удаан гэж шүүмжилсэн бол, бусад нь сэтгэлзүйн дарамт, гэнэтийн эргэлтүүд болон жүжигчдийн тоглолтыг өндрөөр үнэлж байна. Rotten Tomatoes дээр шүүмжлэгчдийн үнэлгээ 26 хувьтай байгаа ч олон үзэгч үүнийг “сонирхол татахуйц, үзэхэд үнэ цэнтэй” бүтээл гэж дүгнэжээ.
“The Woman in Cabin 10” кино одоо Netflix дээр гарч байна.
Эх сурвалж: UNILAD