Көрри Зул сарын өдөр Клэй Томпсоны Анта пүүзтэй талбайд гарлаа

Голдэн Стэйт Уорриорс–Даллас Мавериксийн Зул сарын тоглолтод Стеф Көрри хуучин хамтрагч, “Splash Brother” Клэй Томпсондоо хүндэтгэл үзүүлж, Томпсоны нэрийн ANTA KT 11 “Christmas” пүүзийг өмсөн тоглолоо. Томпсон 2024 оны зун чөлөөт агентаар явснаас хойш Бэй Эриад хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ бөгөөд тоглолтын өмнөх халаалтаар хоёр тоглогч талбайн голд дулаан уулзалт хийв.

Көрри энэ улиралд пүүзний хувьд “чөлөөт агент” статустай яваа. Тэрээр 2025 оны 11-р сард Андер Армортой 12 жилийн хамтын ажиллагаагаа дуусгаснаа зарласнаас хойш Nike, PUMA, Reebok, Adidas зэрэг өөр брэндүүдийн загваруудыг сонгон өмсөж, лигийн од тоглогчид болон өнгөрсөн үеийн домгуудын пүүзээр дамжуулан бэлгэдлийн сонголт хийж байна.

Зул сарын өдөр Көрри зөвхөн Томпсоны пүүзээр тоглоод зогссонгүй: Тоглолтод ирэхдээ Коби Браянтын “Yellow Toe” Player Exclusive Reebok Question (Аллен Айверсоны загвар)-ыг өмсөж, халаалтад Nike Hyperdunk 2010 Christmas Private Edition (хэлэн дээрээ анхны “SC30” лого бүхий) загварыг сонгожээ.

Көрри өмнө нь 2025 оны 11-р сарын 26-нд Пэйсерсийн Тайрис Халибөртоны PUMA Hali 1 “Hibiscus” (салмон ягаан өнгө) загварыг өмссөн бол, энэ сард Миннесота Тимбервулвзын эсрэг талбайдаа хийх тоглолтод Антони Эдвардсын Adidas AE 1 “CLOT” Low-оор халааж, тоглолтын үеэр AE 2 “Blue Fusion”-ыг өмсөн тоглосон. Халибөртон, Эдвардс хоёр 2024 оны АНУ-ын олимпын шигшээд Көрритэй хамт байсан.

Лигийн хамгийн том хэмжээний пүүзний “чөлөөт агент”-уудын нэг гэж яригдаж буй Көрригийн дараагийн гэрээ зах зээлд өндөр дүнтэй байх магадлалтай. Харин түүний Under Armour-той хамтарсан Curry Brand-ийн сүүлчийн хувилбар 2026 оны 2-р сард худалдаанд гарна.

Дэлгэрэнгүй

СЭТГЭГДЭЛ

Please enter your comment!
Please enter your name here