Стефен Карри зодог тайлах бодолгүй байна

Published:

Тэрээр зодог тайлахад бие нь л шийдвэрээ гаргана гэдгийг онцолжээ.

Голдэн Стэйт Уорриорс багийн од, хоёр удаагийн MVP Стефен Карри тэтгэвэрт гарах талаар бодолгүй байгаагаа илэрхийллээ. Тэрээр “The Athletic Show”-д эцэг Делл Карритайгаа ярилцлага өгөхдөө ирээдүйгээ тодорхой хэлсэн юм. Карри “Би талбай дээр гарахад л аз жаргалтай байдаг. Энэ миний аз жаргалтай газар хэвээр байна. Өрсөлдөөн, нөхөрлөл, эрхэм зорилгын төлөө тэмцэх нь намайг хөдөлгөгч хүч хэвээр байгаа бөгөөд энэ нь ойрын үед зогсохгүй болов уу” гэжээ.

38 насны төрсөн өдрөө саяхан тэмдэглэсэн Карри энэ улиралд 17 дахь жилдээ тоглож, дунджаар 27.2 оноо авч байгаа ч гэмтлийн улмаас ердөө 39 тоглолтонд оролцжээ. Тэрээр нэгдүгээр сарын 30-нд Детройт Пистонс багт хийсэн тоглолтын үеэр өвдөгний гэмтэл авч, түүнээс хойш тоглоогүй бөгөөд улирлыг дуустал эргэн ирэх нь тодорхойгүй байна.

Хэдийгээр бие махбодын бэрхшээлтэй тулгарч байгаа ч Карри өдөр тутмын бэлтгэл сургуулилт нь саад тотголд тооцогдохгүй, харин тогтмол үйл явц болсон гэдгийг онцолсон байна.

Удахгүй Шарлотт Хорнетс багнаас 16 жилийн карьерыг нь тэмдэглэн дурсгалын өргөмжлөл гардуулах гэж буй Делл Карри хүүдээ удаан хугацаагаар тоглох тухай энгийн философийг хуваалцжээ. Тэрээр “16 жил маш хурдан өнгөрсөн. Миний дүрэм бол чадах хэрээрээ тогло, дараа нь нэг жил нэмж тогло” гэжээ.

Стефен Карри өөрийн тогтвортой байдлын гол шалтгаан нь карьерых нь эхэн үеэс хэвшсэн тасралтгүй бэлтгэл байсныг онцолсон байна. Тэрээр тоглолтын үеэр өрсөлдөгчид нь бөмбөг зогссон үед “Бүүр ийм их хөдлөөд бай” гэж хэлэх нь хамгийн их таалагддаг магтаал хэвээр байгааг дурджээ.

Карри Голдэн Стэйт Уорриорс багтай 2026-27 оны улирал хүртэл гэрээтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img