Английн томоохон багууд Интер Миланы залуу од Пио Эспозитог элсүүлэхээр сонирхож эхэлжээ.
“Caught Offside” мэдээлснээр, Арсенал болон Манчестер Юнайтед клубууд тус тоглогчтой холбоотой мэдээлэл авахаар Интер Милантай холбогджээ. 20 настай довтлогч өмнө нь Спезиад зээлээр тоглож байхдаа Сери Б-д 40 тоглолтод 19 гоол, 3 овъяалагаар амжилттай оролцсон. Энэ улирал Интер Миланд эргэн ирээд Кристиан Чивугийн удирдлаган дор 17 тоглолтод 13 гоол, овъяалга хийгээд багийнхаа түрүүлэх тэмцэлд хувь нэмэр оруулж байна.
Интер Милан Пио Эспозитог ирээдүйн чухал тоглогч хэмээн үзэж байгаа тул түүнийг зарах бодолгүй байгаа бөгөөд одоогийн 2030 он хүртэлх гэрээг нь сайжруулан шинэчлэхээр төлөвлөж байна. 188 см орчим өндөртэй Эспозито нь хурдан, хүчтэй, агаарт сайн, бөмбөг эзэмших чадвартай, хайрцганд бөмбөгийг оновчтой оруулдаг, мөн бөмбөггүй үед ч идэвхтэй тоглодог уламжлалт төвийн довтлогч юм.
Манчестер Юнайтед Йошуа Зиркзеег орлох шинэ довтлогч хайж байгаа бол Арсенал Жоао Феликсийн фитнесс асуудлаас болж түүнийг худалдах боломжийг судалж байгаа тул Майкл Артета шинэ довтлогч хайж магадгүй юм. Энэхүү залуу одны төлөө хоёр багийн аль нь илүү тодорхой алхам хийх нь зуны солилцоо наймааны үеэр сонирхолтой байх нь гарцаагүй.

