Тэрээр эргэн ирэлтэдээ итгэлтэй байна
2024-25 оны NBA улирал Дамиан Лиллард, Жейсон Тейтум, Тайрис Халибертон нарт амаргүй байлаа. Гурав гурвуулаа плей-оффт Ахиллесийн шөрмөсний гэмтэл авч, удаан хугацаагаар талбайгаас хөндийрөхөд хүрсэн. Ахиллесийн шөрмөсний гэмтэл нь карьер дуусгах эрсдэлтэй байдаг ч Лиллард эргэн ирэхдээ бүр илүү хүчтэй болно гэдэгтээ итгэлтэй байна.
Баг нь түүнийг дэмжээгүй
Тейтум, Халибертон нарын ялгаатай нь Лиллард өөрийн баг болох Милуоки Бакс-аас нөхөн сэргэлтийн хугацаандаа бүрэн дэмжлэг хүлээж чадаагүй юм. Тэд түүнийг Myles Turner-ийн 4 жилийн 108 сая долларын гэрээг байгуулахын тулд чөлөөлсөн.
Портланд Трэйл Блэйзерс багт эргэн ирсэн нь түүний хувьд азтай тохиол байлаа. Тэрээр багтайгаа бүтэн жил хамт байсан бөгөөд нэг ч тоглолтонд оролцоогүй ч гэртээ байгаа мэт мэдрэмж авч байгаагаа дурджээ. Тэрээр багийнхантайгаа үргэлж холбоотой байж, туршлагаа хуваалцдаг ч залуу тоглогчдод нь зөвхөн зөвлөгөө өгөхөөс илүүтэйгээр сонсож, тэдний асуултад хариулт өгөхийг хичээдэг гэнэ.
Бүрэн хүчин чадлаараа эргэн ирнэ
Лиллард өөрийгөө зүгээр нэг туршлагатай тоглогч байхыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр хуучин АLL-STAR байсан Дамиан Лиллард шигээ эргэн ирэхийг эрмэлзэж байна. Өдгөө 35 настай тэрээр Ахиллесийн шөрмөсний гэмтлээс эргэн ирсэн Кэвин Дурант, Жейсон Тейтум нарыг жишээ татан, өөрийн боломжит эргэн ирэлтийн талаар итгэл төгс байдлаа илэрхийлсэн. Тэрээр эргэн ирэхдээ өөрийн хамгийн шилдэг хувилбар байхын тулд бэлтгэл хийж байгаагаа онцолсон.
2026-27 оны улирлын нээлтийн тоглолтонд Лиллард ямар байхыг харах нь сонирхолтой байх нь дамжиггүй.

