Meta Reality Labs-ийн тоглоомын захирал Крис Прутт энэ оны 3-р сард болсон GDC арга хэмжээнд VR тоглоомын өнөөгийн нөхцөл байдлыг шүүмжилсэн. Тэрбээр 30 жил энэ салбарт ажилласан туршлагаараа одоогийн үе хамгийн хүнд хэцүү гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд VR салбар ч энэ хүндрэлийг тойрч гарахгүй гэдгийг онцолсон байна.
Пруттийн үгс нь Meta компани 2026 оны 1-р сард VR холбогдолтой 1,000 гаруй ажилтнаа цомхотгосны дараах юм. Энэ нь компаниас хийж буй AI чиглэлд шилжих стратегийн хүрээнд VR салбарын хөрөнгө оруулалт буурч байгааг илтгэнэ.
Тоглоомын зах зээлд орлого багатай, залуу хэрэглэгчдийн дунд GorillaTag зэрэг free-to-play тоглоомууд өндөр эрэлттэй хэвээр байгаа ч, VR салбарын нийт нөхцөл байдал тогтвортой бус хэвээр байна.
https://www.theverge.com/column/893526/meta-vr-games-teens

