Оклахома Сити Тандер багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер Бостон Сэлтикс багтай талбайн тоглолтод 35 оноо авч, 127 тоглолт дараалан 20 оноо авсан түүхэн амжилтыг шинэчиллээ.
Тэрбээр гуравдугаар үед хийсэн шидэлтээр Вилт Чамберлейний 1962-1963 онд тогтоосон 126 тоглолтын дараалсан 20 онооны амжилтыг давж, 497 хоногийн турш хоёр улирлын турш тасралтгүй 20-аас дээш оноо авсан байна. Тоглолтын төгсгөлд хоёр удаа pull-up jumper хийж багтаа 104-102-ийн ялалтыг авчирсан юм.
Гилгеус-Александер энэ улиралд 31.7 оноо, 4.5 самбараас бөмбөг авалт, 6.6 дамжуулалт, 55.1 хувийн шидэлтийн хувьтай тоглож, хоёр дахь удаагаа MVP шагнал авах магадлал өндөр байна. Түүний тоглолтод багийн дасгалжуулагч Марк Дайньо нь “Тэр өөрөө л өөрийгөө удирддаг” гэж үнэлсэн.
Өмнө нь Вилт Чамберлейн 126 тоглолт дараалан 20 оноо авсан бол түүний дараа 92 тоглолтын амжилт үзүүлж байв. Харин бусад домогт тоглогчдоос Оскар Робертсон 79, Кевин Дурант, Майкл Жордан 72 тоглолт дараалан 20 оноо авсан амжилттай.
Кэвин Дурант Шайг багийнхаа төлөө тоглодог, түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг онцгой тоглогч хэмээн үнэлсэн.
Shai had to know, because the crowd did. With 19 points, they were superrrr loud. They erupted when SGA finally reached 20. 127 straight games of it.
Wilt’s record is now Shai’s. pic.twitter.com/vkUtGsUKVZ
— Joel Lorenzi (@JoelXLorenzi) March 13, 2026

