Вашингтон постын мэдээлснээр, Дональд Трамп, Жеффри Эпштейн нарын хамт байгаа хиймэл оюун ухаанаар (AI) үүсгэсэн хуурамч зураг, видео сүүлийн саруудад олон нийтийн сүлжээнд тархсан байна. Тус мэдээлэлд Ираны талтай холбоотой зарим дезинформацийн аккаунтууд эдгээр хуурамч контентыг идэвхтэй тарааж байгааг онцолжээ.
X платформ дээр HDX News, GPX News гэх хоёр аккаунт олон сая үзэлттэй хуурамч Эпштейний видеог нийтэлсэн бөгөөд аль аль нь Вашингтон постын асуултад хариулахад дараа нь хаагдсан байна. Гэвч олон бот эдгээр видеог дахин тараасаар байгаа бөгөөд заримд нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн Билл Гейтс, Эллон Маск зэрэг бусад алдартнуудын хуурамч дүрсүүд орсон байна.
Эдгээр аккаунтуудын Иран улсын шууд санхүүжилттэй эсэх нь тодорхойгүй ч, нийтэлж буй бусад агуулгаас Ирантай холбоотой нь илэрхий гэж судлаачид үзэж байна. Трамп, Эпштейний хоорондын харилцаа үнэн гэдгийг батлах бодит гэрэл зураг, бичлэг, баримт материал олон байгаа ч, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хуурамч дүрсүүд нь мэдээллийн үнэн зөвт эргэлзээ төрүүлж байна.
Вашингтон постын мэдээллээр, Трамп Ираны эсрэг эхлүүлсэн дайныг Эпштейний асуудлаас анхаарлыг сарниулах зорилготой гэж үзэх нь үндэслэлгүй гэжээ. Гэсэн ч тэрбээр Эпштейнийтэй холбоотой асуултад байнга няцаалт өгдөг байна.
2026 оны 2-р сарын 28-нд Израиль, АНУ Ираны эсрэг дайн эхэлснээс хойш X, Instagram, TikTok зэрэг платформуудад хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч дайн, агаарт довтолгооны бичлэгүүд ихээр тархсан. X компани эхний үед ийм контентыг хянах амлалт өгсөн ч, Вашингтон постын судалгаагаар олон хуурамч аккаунт хэвээр үлдсэн бөгөөд тэдний ихэнх нь “баталгаажсан” цэнхэр тэмдэгтэй байсан нь үнэн хэрэгтээ худал баталгаажуулалт болохыг харуулжээ.

