Японы бичлэгийн салбарын холбоо (RIAJ) 40 дэх удаагийн Japan Gold Disc Awards-ын ялагчдыг зарлалаа.
Stray Kids энэ жил Азийн шилдэг уран бүтээлч, “Hollow” япон мини цомгоороо Азийн оны шилдэг цомог, мөн “Stray Kids Fan Connecting 2024 ‘SKZ TOY WORLD’” клипээр Азийн оны шилдэг хөгжмийн видео шагналуудыг авсан байна. Мөн TXT “Starkissed” япон цомгоор, SEVENTEEN “HAPPY BURSTDAY” солонгос цомгоор Азийн шилдэг гурван цомогт багтжээ. BLACKPINK-ийн Jennie “like JENNIE” дуугаар баруун зах зээлийн таталт болон борлуулалтын шилдэг дуугаар шалгарсан бол HUNTR/X-ийн “Golden” дуу нь Азийн таталт болон стримингийн шилдэг дуугаар тодорсон байна.
Японы төрөлд &TEAM “Back to Life” цомгоор шилдэг тавд, “Go in Blind” дуугаар шилдэг таван синглд багтсан бол шинэ уран бүтээлчдийн төрөлд TWS Азийн оны шинэ уран бүтээлчээр шалгарчээ. Шилдэг гурван шинэ уран бүтээлчийн шагнал TWS, ILLIT, PLAVE нарын хооронд хуваарилагдсан бол баруун зах зээлийн шинэ уран бүтээлчээр KATSEYE тодорсон байна.
https://www.viki.com/tv/40620c-nana-tour-with-seventeen
https://www.golddisc.jp/

