Челси клуб ирэх зуны шилжилт хөдөлгөөнд Брентфордын бразил довтлогч Игор Тиагог авах сонирхлоо илэрхийлжээ.
2024 онд Брентфордод ирсэн Игор Тиаго Премьер лигт хурдан дасан зохицож, 31 тоглолтод 22 гоолын оролцоотойгоор Европын Алтан пүүзний дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тэрээр өмнө нь 2023-24 оны улиралд Клуб Брюггед 29 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн амжилтаараа Брентфордын түүхэн дээд дүнгээр ирсэн юм.
Челси клуб 24 настай довтлогчийн чадварыг сайн мэддэг бөгөөд шинэ довтлогч авах зорилгоор түүнийг анхааралдаа авчээ. Мөн Манчестер Сити, Бавари Мюнхен клубүүд ч 190 см орчим өндөртэй довтлогчийг өөрсдийн багтаа авах боломжийг судалж байна. Брентфорд Игор Тиагогийн гэрээг саяхан сунгасан тул Челси 43 сая фунтын үнэлгээс өндөр санал тавих шаардлагатай юм.
https://football-talk.co.uk/topics/chelsea/

