Динозаврууд өндгөө хэрхэн дулаацуулж байсан нь шинжлэх ухааны шинэ судалгаагаар илчлэгдэв

Published:

Овираптор динозаврууд өндгөө өөрийн биеийн дулаанаар биш, харин нар болон хөрсний дулаанаар дулаацуулж байсан нь тогтоогдлоо.

Овираптор динозавруудын өндөгний дулаацуулах аргыг судлахын тулд эрдэмтэд амьд биетэй ижил хэмжээтэй овирапторын биеийн загвар болон хиймэл өндөг бүтээж, өндөгний дулааны тархалтыг туршилтаар судалжээ. Тэд өндөгнүүдийг гинж хэлбэрээр байрлуулж, дулааны мэдрэгч ашиглан өндөгний температурын ялгааг хэмжсэн байна. Судалгаагаар хүйтэн орчинд өндөгний температур 6°C хүртэл зөрүүтэй байсан бол дулаан орчинд энэ зөрүү 0.6°C болж багасдаг нь тогтоогдсон байна.

Орчин үеийн шувууд өндгөө биеийн дулаанаар дулаацуулахтай харьцуулахад овирапторууд өндгөө бүхэлд нь хүрэх боломжгүй, өндөгний тал хэсэг нь хөрсөнд шингэсэн байжээ. Энэ нь тэд нарны болон хөрсний дулааныг ашиглан өндгөө дулаацуулдаг байсныг харуулж байна. Тайванийн Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны Музейн эрдэмтэн Д.Цү-Рүэй Янгийн тайлбарласнаар овирапторууд том биетэй учир өндгөө дээрээ суух боломж бага байсан бөгөөд тэд гүрвэлтэй төстэйгээр нар болон хөрсний дулаанаар өндгөө бойжуулдаг байсан гэж үзэж байна.

Энэхүү судалгаа динозавруудын өндөг бойжуулах арга нь орчны нөхцөлөөс хамааран янз бүр байсныг харуулж, байгальд нэгэн асуудлыг шийдэх олон арга байж болохыг баталж байна. Судалгааны үр дүнг “Frontiers in Ecology and Evolution” сэтгүүлд нийтэлжээ.

https://frontiersin.org/journals/ecology-and-evolution/articles/10.3389/fevo.2026.1351288/full

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img