Манчестер Юнайтед Парис Сен-Жерменээс Брадли Барколаг авах бэлтгэлээ базааж байна.
Өнгөрсөн зуны улиралд Маркус Рэшфорд, Алехандро Гарначо, Жейдон Санчо нарыг алдаж, зүүн жигүүрийн орон тоо багассан Манчестер Юнайтед шинэ тоглогч хайж эхэлжээ. Гарначо Челси рүү шилжсэн бол Санчо, Рэшфорд хоёрыг тус тус Астон Вилла, Барселон руу түрээслэн явуулсан бөгөөд Барселон Рэшфордыг бүрэн авах төлөвлөгөөтэй байна. Манчестер Юнайтед зүүн талд Матheus Куньяг авчирсан ч тэр төвийн байрлалд илүү тохиромжтой тоглогч юм.
Испанийн Fichajes сайтын мэдээлснээр, Манчестер Юнайтед улирлын дараа Барколаг авахад бэлэн болжээ. Франц довтлогч Луис Энрикигийн багт тоглолтын цаг бага авч байгаа тул Премьер лигт тоглох боломж баталгаатай бол шилжихэд бэлэн байна. Барколагийн үнэ ойролцоогоор 61 сая фунт стерлинг бөгөөд гэрээ нь 2028 он хүртэл хүчинтэй тул Парис клуб өндөр үнэ шаардсан хэвээр байна.
Өнгөрсөн улиралд Баркола бүх тэмцээнд 58 тоглолтод 39 гоолын оролцоотой байсан бөгөөд энэ улирал 35 тоглолтод 10 гоол, 5 дамжуулалт хийжээ. Тэр зүүн жигүүрийн тоглогч боловч баруун талд ч үр дүнтэй тоглодог бөгөөд Манчестер Юнайтед-д ирвэл хүчтэй нэмэлт болох төлөвтэй байна.

